Х.Нямбаатарыг Б.Пүрэвдагваар солиод махны үнэ буусангүй

Zuv.mn
2026/06/05

Махны үнэ бууруулах яасан бэ, Ерөнхий сайд аа. Таны шийдвэрээс хойш хагас сар гаруй хугацаа өнгөрлөө ямар өөрчлөлт гарав гэдэгт хариулт өгмөөр байна. Ачир дээрээ махны үнэ өмнөхөөсөө буугаагүй, харин ч 2-3 мянган төгрөгөөр кг тутамдаа нэмэгдсэн байх юм. Үхрийн цул мах шинэ, хуучнаасаа хамаараад кг тутамдаа 33-37 мянган төгрөг байсан. Хонины мах 26-28 мянга хэвээрээ л байна. Товчхондоо, махны үнэ бууруулах Ерөнхий сайд Н.Учралын “бай”-гаа оноогүй, поп шийдвэрийн нэг байж гэдэг нь цаг хугацаа явах хэрээр нотлогдож байна. 

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарыг махнаас болж огцруулсан ч махны үнэ буусангүй. Түүний оронд нийслэлийн аль нэг дүүргээс сонгогдоогүй нам дотроо л удирдах түвшинд танигдсан 1990 оны залууг 1.5 сая гаруй хүн амтай улсын маань нийслэлийн даргаар томилчихлоо. Шинээр томилогдсон хотын мэр Б.Пүрэвдагвыг махны үнэ бууруулах нь гэсэн ойлголт, хүлээлт ард иргэдийн дунд бий болсон. Гэтэл энэ зөвхөн Х.Нямбаатараас хотын даргынх нь суудлыг эрх баригч нам дараагийн ээлжээ хооллуулахын тулд салгаж авсан болж таарлаа.

Монгол Улсад бүтээн байгуулалт хийх хэдхэн сар байдаг. Гэтэл хотын шинэ дарга ажилтайгаа танилцах, багаа бүрдүүлэх гэсээр хоног хугацаа явж өгнө. Тэр хэрээр бүтээн байгуулалт хийх хугацаа богиносч, горыг нь татвар төлөгчид нийтээрээ хүртэхээр байна. Халаалт дулаан, тог цахилгаан, шугам сүлжээ, замын түгжрэл гээд хотод буман асуудал, түмэн зовлон захаас аваад байна шүү дээ. Ерөнхий сайд Н.Учрал “Монголчуудын хувьд махны үнэ маш чухал. Богино хугацаанд үнэ тогтворжуулах боломжийг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгож байсан. Түүнээс хойш хагас сар болсон ч махны үнэ хэвээрээ, олдоц муу хэвээр байна. Иргэдийн цалин хөлс нэмэгдээгүй, инфляц хоёр оронтой тоонд хүрчихээд байхад махны үнээр шоудаж, халаа сэлгээ хийж байгаа тань нэг талдаа улсаа хорлох үйлдэл шүү, Ерөнхий сайд аа. 



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.122.204
    2026/07/21

    Хариулах
  • 172.58.167.95
    2026/06/08

    Ugaasaa chadahgui ee Hugatsaa bhgui yu hiihiin Ene uvul ahiad utaandaa hordono harj l baigaarai Nyamka Ouyk Amaraa nar sain baisan shuu Demjdeg shuuu

    Хариулах
  • 103.168.34.31
    2026/06/06

    Chingis haan zalarch irsen ch mahnii une oligtoi buuhgui deeAvdag chini hurehgui hotod hoolgui honoj baisnaas huge garch ailiin meal mallaad gedes tsatgalan yavahiig bodooch

    Хариулах
  • 202.126.88.188
    2026/06/06

    монгол хүн монгол малын махгүйгээр яаж амьдрах юм.мах өсөөд байвал хот,аймаг,суурин газруудад хоолгүй хонож байгаа айл өрхүүд их байна.махны экспортоо зогсоож,махны үнийг буулгахгүй юм бол монголд өлсгөлөн нүүрлэх аюул ойрхон байна.ерөнхий сайд анхаарна уу.

    Хариулах
  • 202.126.88.188
    2026/06/06

    махны экспортоо зогсоовол махны үнэ хурдан бууна.монголын махны үнийг хятадууд барьж байгаа.манай монгол компаниуд намар мал, мах худалдаж авлаа,нядлаад экспортлож байна гэдэг нь шал худлаа.намар мөнгөтэй хужаа нар орж,ирээд мал,махыг малчдаас хямдхан аваад,шууд урагшаа авч явж байна.монголын махыг хужаа нарт хямдхан өгөөд,монгол чуудад үнэтэй мах идүүлэж байгаа бодлого бол төр засгийн болон хаа-н сайд байсан ж.энхбаярын бодлого мөн.

    Хариулах
  • 103.212.162.98
    2026/06/06

    Одоо тэр улиасны рөвөн шиг заваан юм энд тэндгүй хийсдэг цаг эхэллээ. Яаралтай улиасны мөчрүүдээ тайраачээ. Наад дарга гэж даамалдаа албатууд нь хурдан хэлээчээ юу хийхээ ч сэдэхгүй байх юм

    Хариулах
  • 103.168.34.31
    2026/06/05

    Mali in une buusangui nooluur 200000 hurled Odoo malchdiin NDSh-g tur daatgaliin boliosoi bilee

    Хариулах
  • 103.57.92.38
    2026/06/05

    Хэн хэн махны үнийг өсгөв Монголд өссөн үнэ буудаггүй Бодоцгооё

    Хариулах
  • 122.201.31.165
    2026/06/05

    Энэ бол Учралд томдох албан тушаал саяхан л хип хоп гэнүү үглээд байсан залуу Яс юман дээр Муу нэртэй НЯМБААТАР үнэн хэлсэн шүү. Олон жил болсон архаг хулгайчуудыг барж идэхгүй бөлгөө хөөрхий!!!!!

    Хариулах
  • 202.55.186.137
    2026/06/05

    Энэ бүткүээ. Амарбаясгалангийн хүмүүсээр багаа бүрдүүлж эхэлсэн. Амарбат, Эрдэнэбаяр..г.м. Төрийн албаны туршлагагүй, улстөрийн өнцөгтэй, поп гарууд.ккк 2 жилийн дотор хэд хэдэн байгууллага дамжиж самарчаад явж байгаа хүмүүс..2024 оноос хойш төрийн алба хуульгүй болсон гэдэг нь үнэн шдээ. ТАЗ ч гэж ТАЗ. Улстөрийн халхавч байгууллага.ккк

    Хариулах
    • 122.201.31.155
      2026/06/05

      гэнэт махны үнэ буурна гэж байдаггүй юм аа