​Нэрээ өөрчилсөн 20 алдартан

2017/01/13
Урлагийн гэх тодотголтой хэн бүхэн өөрсддөө хэлэхэд амар энгийн мөртлөө донжтой нэр өгдөг. Зарим нь өөрсдийнхөө нэрийг товчилж хэлж байхад, зарим нь бүр тэс ондоо болгож өөрчлөн сольсон байдаг. Монгол, гадаадын олон алдартнуудыг бид дурдаж болох ч энэ удаа Холливуудын цуутай алдарт одуудын жинхэнэ нэрийг танилцуулахаар бэлтгэлээ. Танд аль нэр нь илүү таалагдаж байна? Жинхэнэ нь үү, эсвэл хүүрамч нь уу? 

1.    Жон Лэжэнд (John Legend)
Домгийн нэртэй домог болон дуурсагдах дуучны жинхэнэ нэрийг John Roger Stephens гэдэг байна. Түүний өргөж авсан нэр яалтачгүй хүмүүсийн чихэнд хоногшин үлджээ. 



2.    Одри Хепбурн (Audrey Hepburn)
Дэлхийн хамгийн сайхан бүсгүй гэх хэргэм зэргийг удаа дараа хүртэж байсан 20-р зууны сайхан бүсгүй Одри Хепбурны эцэг эхээс заяасан жинхэнэ нэрийг Audrey Kathleen Ruston гэдэг байна. 



3.    Вин Диэсэл
“The Fast and the Furious” киноны од Mark Sinclair гэдэг нэртэй ажээ. 



4.    Никки Минаж
Өнгөт арьст шилдэг эмэгтэй реппер Никки Минажийн жинхэнэ нэрийг Onika Tanya Miraj гэдэг байна. 



5.    Кэлвин Харрис
DJ нар хэзээд элдэв янзын нууцлаг нэрээрээ хүмүүсийг татдаг гэж хэлж болно. Харин Кэлвин Харрисын хувьд яг л жинхэнэ нэр нь мөн юм шиг зохьсон байдаг. Түүний нэрийг Adam Richard Wiles гэдэг байна. 



6.    Николас Кэйж
Олон төрлийн дүр бүтээж чадах гоц авъяаст жүжигчин бол яах аргагүй Николас Кэйж юм. Түүнийг Nicolas Kim Coppola гэдэг байна. Түүний нэрийг авга ах Francis Ford Coppola-с санаа авч өгсөн гэдэг.



7.    Оливиа  Вайлд 
Жүжигчин бүсгүй маань эхээс мэндлээд Olivia Jane Cockburn гэх нэрийг авчээ.



8.    Кэйти Перри
Попын алдарт дуучин маань Katheryn Elizabeth Hudson гэдэг нэртэй ажээ.



9.    Майли Сайрус
Майли Сайрусын жинхэнэ нэрийг Destiny Hope Cyrus гэдэг байна. 



10.    Лорд
Шинэ Зеландын шинэ од Лордыг Ella Maria Lani Yelich-O'Connor гэдэг байна.



11.    Брэд Питт
Танилц Холливуудын од William Bradley Pitt.



12.    Бруно Марс
Түүнийг төрөхөд нь эцэг эх нь Peter Gene Hernandez хэмээх нэр өгсөн байна. 



13.    Том Круз
Биелэгдэшгүй даалгаварын од нь  Thomas Cruise Mapother IV хэмээх нэртэй ажээ. 



14.    Деми Мур
Түүнийг Demetria Gene Guynes гэдэг байна. 



15.    Натали Фортман
Оскарын шагналт жүжигчнийг Natalie Hershlag гэдэг ажээ. 



16.    Алишиа Кэес
Түүний амжилтын үндэс нь нэр нь байсан болов уу? Alicia Augello Cook хэмээх нэрээ сольсон нь зөв сонголт болсон бололтой. 



17.    Мила Кунис
Оны сайхан бүсгүйг Milena Markovna Kunis гэдэг байна. 



18.    Лана Дэл Рэе
Дуучин Ланаг Elizabeth Woolridge Grant гэдэг байсныг мэдэх хүн хэр их байгаа бол? 



19.    Винона Райдер
Түүнийг Winona Laura Horowitz гэдэг байна. 



20.    Рийз Видерспүүн
Түүнийг Laura Jeanne Reese Witherspoon гэж дуудах хэцүү байсан учраас нэрээ товчилсон бололтой. 



А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна