Багшийн дээдийн ​хогийн цэг дээрээс нярайн цогцос олджээ

2017/01/27
Энэ оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр МУБИС-ийн Оюутны тавдугаар дотуур байрны хогийн цэг дээр 3 кг 800 грамм жинтэй эрэгтэй нярайн цогцос олдсон талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Үүнтэй холбогдуулан уг нярайг төрүүлсэн болон хаясан байж болзошгүй мөн жирэмсний хугацаандаа төрөөд учир битүүлгээр хүүхэд нь байхгүй болсон эцэг эхчүүдийн талаарх мэдээллийг худалдаж авахаар болсон байна.



Гэм буруутайд тооцох хуулийн зүйл заалт:

117 дугаар зүйл. Хүүхэд хаях, төөрүүлэх

 117.1.Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

(Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан)

117.2.Энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна