Галт тэрэг замаас гарахаас сэргийлсэн машинчийг шагнажээ

2017/01/27
Галт тэрэг замаас гарах ноцтой ослоос сэргийлсэн УБТЗ-ын Улаанбаатар татах хэсгийн 8-р цувааны машинч Б.Намхайдэмидийг өнөөдөр УБТЗ-ын даргын тушаалаар "Онц хөдөлгөөнчин" цолоор, туслах машинч Б.Золжаргалыг хүндэт тэмдэгээр  шагнажээ. Шагналыг УБТЗ-н хөдлөх бүрэлдхүүн хариуцсан орлогч дарга Гук.Н.А гардуулсан байна.

Онц хөдөлгөөнчин цолоор шагнуулсан машинч Б.Намхайдэмид нь 2017 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 23:20 цагийн үед Улаанбаатар-2 өртөөн дээр 2М62ММ-021 илчит тэргийг жолоодож явахдаа номер 20 дундын байдалд байсныг харж яаралтай зогсоох арга хэмжээ авчээ. Тэрбээр М8 дохионы зөвшөөрсөн заалтаар 5-р зам руу бүрэлдэхүүндээ холбогдохоор явж байсан байна.

Шөнийн 23.00 цагийн үед үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд дээрх ноцтой зөрчлийг олж харж арга хэмжээ авсан нь их хэмжээний хохирол амсахаас сэргийлсэн гэж УБТЗ-ын удирдлагууд үнэлсэн байна. Хэрэв дээрх нөхцөл байдлыг олж хараагүй хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн бол галт тэрэг замаас гарч, их хэмжээний хохирол амсах эрсдэлтэй байжээ.





Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна