​Шүд угаахдаа гаргадаг түгээмэл 7 алдаа

2017/01/27
1. Шүдний сойзыг удаан хугацаанд хэрэглэх
Судлаачдын үзэж байгаагаар шүдний сойзыг 200 удаа хэрэглээд солихыг зөвлөж байна.  1 сойзыг удаан хугацаанд хугацаанд хэрэглэх нь сойзны үсний хэлбэр өөрчлөгдөж, шүд дутуу угаах, буйл, салстыг гэмтээх шалтгаан болдог. Мөн сойзны үсэнд олон төрлийн бактери мөөгөнцөр өнгөрийн үлдэгдэл хуримтлагддаг учраас 3 сар тутам сойзыг сольж, шинийг хэрэглэж байх нь зүйтэй.

2. Хангалттай хугацаанд угаахгүй байх
Шүд угаахдаа 2 минут угаахыг зөвлөж байна. Судалгаагаар хүн шүдээ угаахдаа дундажаар 45 секунд зарцуулдаг гэсэн тоо баримт байдаг. 2 минутаас бага хугацаанд угаахад шүдний оо-нд агуулагдах фтор нь пааланд хангалттай нэвчдэггүй.

3. Шүд угаасны дараа амаа усаар зайлах.
Шүдний ОО-нд агуулагдах фтор нь шүд угаах үед болон угаасны дараа шүдний пааланд нэвчиж, шүдийг эрдэсжүүлдэг. Шүд угаасны дараа амаа усаар зайлах нь фторын үйлчилгээг сулруулдаг байна. Хэрэвээ та амыг усаар зайлаад хэвшсэн бол шүдийг угаасны дараа усаар биш фторт ам зайлах уусмалаар зайлахыг зөвлөж байна.

4. Ариун цэврийн өрөөний ОО-ын ус татах үед суултуурыг таглахгүй байх
ОО-ын ус татах үед агаарт дэгдэх хэдэн сая нян, бактери цацардаг. Энэ нь ариун цэврийн өрөөнд байх шүдний сойз болон бусад эд, хэрэглэгдэхүүнийг бохирдуулдаг байна.

5. Шүдний завсрын утас, хэлний сойз хэрэглэхгүй байх.
Шүдний утас нь шүд хоорондын засвар дэх хоолны үлдэгдэл, өнгөрийг цэвэрлэж өгдөг. Өдөрт 1 удаа, шүдээ угаах үедээ шүдний утас, хэл цэвэрлэх зориулалтын сойзыг тогтмол хэрэглэж заншаарай.

6. Хатуу үстэй сойз хэрэглэх
Сойзны үс нь хатуу, зөөлөн, дунд зэргийн гэсэн төрлүүдтэй байдаг. Хатуу үстэй сойзыг хэрэглэх нь паалангийн гэмтлийг үүсгэж шүд хэт мэдрэмтгий болдог. Тиймээс зөөлөн, дунд зэргийн үстэй шүдний сойзыг сонгон авч хэрэглээрэй.

7. Шүдний ОО-г хэмжээнээс илүү хэрэглэх
Бидний дунд шүдний ОО-г их хэмжээгээр хэрэглэх нь шүдийг сайн угаадаг гэсэн ойлголт байдаг. Хэдийгээр ОО-нд агуулагдах эрдэс, шүдний пааланг эрдэсжүүлэх үүрэгтэй ч түүнд агуулагдах хөөсрүүлэгч бодис нь хэт их хөөсрөлт үүсгэж, шүд дутуу угаах үндэс болдог байна. Тиймээс шүдний ОО-г нас, насанд тохирсон хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй.

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна