Агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардсан жагсаал хоёр дахь удаа үргэлжлэх гэж байна. “Утааны эсрэг аав ээж” холбооноос өнөөдөр “Боож үхлээ” жагсаалыг дахин зохион байгуулж байна.
Жагсаал 12.00 цагт Сүхбаатарын талбайд эхэлээ. Тэд өнгөрөгч арванхоёрдугаар сарын 26-нд жагсаж тодорхой шаардлагыг Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, нийслэлийн удирдлагуудад тавьсан юм. Харин энэ шаардлагын хариу арга хэмжээг хангалттай хийгээгүй гэж үзэж байгаа аж.
Энэхүү үйл ажиллагаанд урлагийнхан нэгдэх санаачлагыг хөгжмийн зохиолч Л.Чинбат, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун нар гаргаад байгаа. Тэд утааны эсрэг шинэхэн уран бүтээлийнхээ клипний зураг авалтын энэ үеэр хийх юм байна.
Жагсаалын хөтөлбөр
Нээлтийн үйл ажиллагаа
11:30: Дэлгэцэн дээр дуу болон зураг гарна
12:00: Бөмбөрчдийн тоглолт 12:10: “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү нээж үг хэлнэ
Мэндчилгээ
12:20: Лемонс, Sweetymotion хамтлагуудын мэндчилгээ
12:30: “Комеди” клуб тоглолт үзүүлнэ “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын гишүүдээс үг хэлнэ
12:40: Ц.Пүрэвхүү
12:45: Б.Бундхорол үг хэлнэ
Урлагийн тоглолт
13:05: Заяа- Flash mob
13:10: Mr Dogs хамтлаг ду дуулна
Чөлөөт микрофон
13:20: Агаарын бохирдолыг судлаач нарыг төлөөлж, хуульч С.Мөнхзул
13:25: Судлаач А.Алимаа үг хэлнэ Хаалтын үйл ажиллагаа
13:35: Никитон хамтлагийн Б.Батчулуун
13:45: Ц.Пүрэвхүү шаардлага танилцуулна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна