З.Нарантуяа АН-ын дэд даргад нэрээ дэвшүүлнэ

2017/02/15
Ардчилсан намын дэд даргад УИХ-ын гишүүн З.Нарантуяа нэрээ дэвшүүлэхээр болжээ. Намын  шинэчилсэн дүрмээр дөрвөн  дэд даргатай байхаар заасны дагуу эхнээсээ нэр дэвшихээ илэрхийлж эхэлжээ. УИх-ын гишүүн З.Нарантуяагийн хувьд Парламент хариуцсан Ардчилсан намын дэд даргын албыг  хаших сонирхолтой байгаа гэнэ.

Ардчилсан намын дэд даргыг  300 гишүүнтй Үндэсний бодлогын хороогоороо хэлэлцэн, батлах юм байна. Одоо 21 аймаг, 330 гаруй сум, нийслэлийн есөн дүүрэг, 100 гаруй хороодод Үндэсний бодлогын хорооны гишүүдээ гаргаж намын  дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн  дарга нарыг    тодруулах юм. 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна