БНН-ын дарга Б.Жаргалсайхан АН-ыг УИХ-д ялагдсаны дараанаас тус намд “хайр зарлах” болсон. Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 06-нд болсон АН-ын Их Хуралд өөрийн биеэр очсон, АН-ыг орох оронтой болгоно, угаас энэ намын угшилтай учир гишүүнчлэлээ сэргээж болно гэх тайлбар, АН-ын даргын сунгаанд С.Эрдэнийг дэмжиж оролцсон зэргээс ил тод харагдаж байв.
Түүний хувьд үзэл бодлоо худалдаагүй бол намаа солих нь байдаг л зүйл гэж үздэгээ сэтгүүлчдэд хэлж байсан юм. Тэрбээр оны өмнөхөн Хан-Уул дүүргийн АН-ын шинэ жилд зочилж тус намд элсэхээ ил тод илэрхийлж байсан нь ийнхүү биелэлээ олов бололтой.
Б.Сондор
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна