УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд гишүүдийн ирц, идэвхийн мэдээлэл нэгтгэгджээ. Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ удаа ирц өндөр гишүүдийн нэг болсон байна.
Тэрбээр чуулганы 166 цаг үргэлжилсэн 34 удаагийн хуралдаанд 31 удаад нь буюу 151 цаг сууж /гадаад томилолт 2, чөлөөтэй 1/ 74 удаа нийт 289 минут үг хэлж, 112 асуулт асуусан байна. Мөн байнгын хороодын хуралдаанд 231 зарчмын зөрүүтэй санал гаргаж 228 санал нь дэмжигджээ.
Ирц хангалтгүй хууль баталдаг УИХ-ын үйл ажиллагаа, хүний өмнөөс кноп дардаг гишүүдийг шүүмжилж, хариуцлагатай байхыг сануулж буй О.Баасанхүү гишүүнд энэ удаа онц дүн тавъя.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна