АН-аас УИХ-ын дарга М.Энхболдод хандан намынх нь гишүүдийг АТГ-аас цагдан хорьсон асуудлаар мэдэгдэл гаргажээ. Тэд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор өөрсдийнхөө нэр хүндийг аварч үлдэхийн тулд олон нийтэд зориудаар дуулиан тарьж, хүний эрх чөлөөнд халдаж байна гэж үзжээ.
Мэдэгдэлд “Төрт ёсны уламжлалт баяр сар шинийн баярын өмнөхөн ОУВС-ын өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт /EFF/ хамрагдаж олон төрлийн татваруудыг нэмэгдүүлж, ард иргэдийн нуруун дээр хэрээс хэтэрсэн ачаа үүрүүлж, Монгол орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлыг бодитоор үнэлэхгүйгээр, дампууруулсан бусармаг үйлдлээ нуун далдлахын тулд ардчилсан намын нэр бүхий гишүүдийг байцаах нэрийн дор шүүхийн тогтоол шийдвэргүй, өмгөөлөгчийг нь байлцуулалгүй баривчилж, хүний эрх, эрх чөлөө, хууль ёс, ардчилсан тогтолцоонд аюул занал учруулж эхэллээ. Хэрэв Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан шалгаж байгаа бол тус банкнаас зээл авсан бүх зээлдэгч нарыг улс төрийн үзэл бодол, нам харгалзахгүйгээр шалгаж, шудрага байхыг шаардаж байна” гэжээ.
Энэхүү үйлдлээ зогсоохгүй бол шаардлагатай улс төрийн тэмцлийн хатуу хэлбэрийг сонгохоо мөн илэрхийлжээ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна