Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдүүлгээ өгч дуусчээ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар гэрчийн мэдүүлэг өгч дуусаад АТГ-ыг орхин явсан байна. Эх сурвалжийн мэдээллээр Н.Алтанхуягт эрүүгийн хуулийн 263.2, 270.1-т заасан зүйл ангиар үүсгэсэн хэргээс гадна Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой асуудлаар гэрчийн мэдүүлэг авсан аж.
Тэрбээр мэдүүлэг өгөхийнхөө өмнө " Мөнгө төгрөг идэж уусан зүйл байхгүй байхад яагаад намайг ноолоод байна гэхээр Н.Алтанхуягийг л мөнгө төгрөгтэй холбочих юмсан гэсэн хүмүүс төлөвлөгөөтэйгээр 6, 7 жил ноцолдож байна. Надаас угаасаа "но" илрэхгүй учраас хамаатан, садан хүмүүсийг маань шоронд хийж байна. Тэгээд тэднээс Н.Алтанхуяг юу хийсэн тэрийг хэл гэдэг тийм л утгагүй муухай юм байдаг. Дахин хэлэхэд надад үнэхээр идэж уусан зүйл байхгүй. Хэрэв надад "но" байсан бол өнөөдөр би энд зогсож байхгүй. Бүтэн 6, 7 жил өнгөрчихөөд байхад аль хэдийн шийдчихнэ шүү дээ” гэсэн юм.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна