Улс төрчдийн рейтинг тогтоох судалгааг хамгийн бодитой гаргадаг цөөхөн байгууллага байдаг. Тэдний нэг бол Монгол-Германы хамтарсан “Про капитал” судалгааны төв юм. Аливаа нэг улс төрийн намын захиалгагүйгээр хийгддэг тус төвийн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай улс төрчдийн рейтингийн судалгаагаа зарлалаа.
2000 иргэдийн дунд МАН, АН, МАХН гэсэн гурван улс төрийн хүчинг сонгон нэр бүхий улс төрчдийн рейтингийн судалгааг хийжээ. Нэр дэвших магадлалтай хэдий ч сөрөг хандлагатай, намаасаа гарах боломж багатай ч олон нийтэд хүлээлт үүсгэсэн улс төрчдийн судалгаа өндөр хувьтай гарсан байх юм. Н.Алтанхуягийн тухайд л сөрөг муу мэдээлэл ихтэй ч нэр дэвших боломжтой гэж үзжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд төлөв даруу, элдэв хэрэг төвөгт оролцоогүй нэр дэвшигчдийг олон нийт дэмжих хандлага ажиглагдаж байна.
Сонирхолтой нь АН-аас Р.Амаржаргал өндөр рейтингтэй байгаагаас үзвэл олон нийт нэр цэвэр гэсэн гол үзүүлэлтийг чухалчилж буй бололтой. МАХН-аас С.Ганбаатарыг дэвшвэл дэмжинэ, цэвэр хүн гэсэн дэмжлэг байгаа аж. Тус төвийн улирал тутамд зарладаг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай улс төрчдийн рейтинг, эерэг, сөрөг хандлагуудаас тоймлон хүргэж байна. Улс төрчдийн рейтингийг доорх графикаас харна уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна