ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд тохиодог.
ХДХВ гэж юу вэ?
ХДХВ-ийн халдвар дархлалын тогтолцоог гэмтээсний улмаас хүний бие аливаа өвчнийг эсэргүүцэх чадваргүй болдог. Улмаар амь насанд аюул учруулахуйц халдвар, хорт хавдраар өвчилж, мэдрэлийн тогтолцооны гүнзгий хямралд орохыг Дархлалын олдмол хомсдол /ДОХ/ өвчин гэдэг.
Дархлалын тогтолцоо алдагдаж халдвартай тэмцэх чадваргүй болсон тохиолдолд Дархлалын олдмол хомсдол (ДОХ) хэмээн нэрлэдэг бөгөөд энэ өвчнөөр нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаа үл хамааран хэн ч халдварлах боломжтой.
Хүний дархлал хомсдлын вирусээр /ХДХВ/ хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. Энэ өдөр олон улсад ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан, дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэдэг юм. Жил бүр энэ өдрийг өөр өөр уриан дор тэмдэглэн өнгөрөөдөг.
Монгол Улсад
Монгол Улсад он гарснаас хойш Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын 11 тохиолдол илэрсэн бөгөөд нийт халдвар авсан хүний тоо 322 болжээ.
Зөвхөн 2020 онд тус өвчнөөр 25 хүн оношлогдсон нь тэмбүү, трихомониаз зэрэг бусад бэлгийн замын өвчнөөс 200-300 дахин бага тоо юм.
Өнгөрсөн аравдугаар сард шинээр 5 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн нэг жилийн хугацаанд байгаагүй өндөр тоо аж. Хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард 5, арваннэгдүгээр сард 4 тохиолдол илэрч байв
ДОХ ямар замаар дамжих вэ?
Xэрxэн урьдчилан сэргийлэх вэ?
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна