САЙН ЖИШИГ: Усанд автдаггүй Улаанбаатар парк

Zuv.mn
2 цаг 16 минутын өмнө

Улаанбаатарт их хэмжээний бороо орох тоолонд зам, талбай нь усанд автаж, зарим газар нуур, цөөрөм тогтох нь хэвийн үзэгдэл болсон. Ийнхүү Улаанбаатар бус “Усан баатар” хот болж хувирдаг нь ус зайлуулах шугам дутагдалтайн дээр байгаа хэд нь стандартын шаардлага хангадаггүйгээс асуудал үүсдэг гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар ирлээ.

Олон улсын стандарт гэх нэр томъёог бид байнга ярьдаг ч хөрсөн дээр бодитоор буусан сайн жишээнүүд тоолж болохуйц цөөн байгаатай Улаанбаатарчууд нүүр тулсаар өдийг хүрлээ.

Тухайлбал, борооны ус зайлуулах системийг жинхэнэ стандартынх нь дагуу хийсэн Улаанбаатар паркийн бүтээн байгуулалтыг судалж, нутагшуулж болохоор санагдана.

Хүүхдийн паркийн баруун жигүүр дэх олон нийтийн эзэмшлийн 10.2 га газарт байрлах Улаанбаатар парк буюу бидний нэрлэж заншсанаар Рио парк нь олон улсын стандартад нийцсэн бохир ус зайлуулах системтэй тул ийм асуудал сүүлийн жилүүдэд огт тулгараагүй байх юм.

Тус паркийн төлөвлөлтийг анхнаасаа олон нийтийн санал асуулга болон мэргэжлийн зөвлөхүүдийн тусламжтайгаар бий болгосон тул борооны ус цуглуулан ургамлын усалгаанд буцаан хэрэглэх нөхцлийг бүрдүүлсэн байна.

Товчхон тайлбарлавал, паркийн дөрвөн хэсэгт борооны усыг шингээгч хөрсний байгууламжуудыг байгуулсан ба гурван өөр төрлийн бүтэцтэй давхаргаар усыг шүүж ус зайлуулах шуудуугаар дамжуулан усан цөөрөмд хадгалдаг юм байна. Ингээд цөөрмөөс хоолойгоор дамжуулан ургамлын усалгаанд ашигладаг аж.

Рио Тинтогийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан тус парк бол стандартын дагуу бүтээн байгуулсан аливаа дэд бүтцийн ажил иргэдийн амьдралд шууд ашиг тус, ач холбогдолтой гэдгийн тод жишээ болж байна.

Нөгөө талд үүн шиг ирдээдүйд чиглэсэн, тогтвортой хөгжлийг дэмжсэн бүтээн байгуулалтуудыг бусад нь ч нийгмийн хариуцлагын хүрээнд хийх шаардлага бийг жил бүр нүүр тулдаг аадар, үерийн асуудал бидэнд сануулсаар байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна