Ө.Шижир: "Ерөнхийлөгч АТГ-ын дарга нарыг томилох ёстой

Х.Есү
Өчигдөр 12 цаг 01 минут

Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ.

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1-р зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаатайгаар томилно” гэсэн хэсэгт хэсэгчилсэн хориг тавьсан.

Тиймээс хэсэгчилсэн хоригийн талаарх Ерөнхийлөгчийн байр суурийг ЕТГ-ын дарга Ө.Шижир хүргэхдээ: АТГ-ын удирдлагыг УИХ-аас томилж болохгүй. Учир нь нэг намын дийлэнх олонх бүрдсэн засаглалын үед тухайн намын нөлөө уг байгууллагад орно гэж үзэж, Ерөнхийлөгч санал оруулж, УИХ АТГ-ын удирдлагыг баталдаг болсон. 

Гэтэл энэ удаад орсон хуулийн өөрчлөлтөөр АТГ-ын дарга болон АТГ-ын дэд даргыг Ерөнхий сайд шууд баталдаг болох нь. Угтаа бол Ерөнхийлөгч тэр дарга нарыг томилох ёстой гэлээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.37
    Өчигдөр

    Тарвагадорж Хурцыг томилоод юу боллоо???

    Хариулах
  • 202.179.15.71
    Өчигдөр

    zov doo

    Хариулах
  • 66.181.185.31
    Өчигдөр

    Зев шуу Хэрэв УИХ нь томилогдох байвал гишууд хууль зерчих асуудал нь нэмэгдэж хамгаалалтанд орно гэсэн уг шуу дээ Шударга байцгаая болдоггуй л юм байх даа

    Хариулах