PCR шинжилгээний хариу хүлээсээр ахтайгаа амьдад нь уулзаж чадсангүй


"Элэгний хорт хавдар сүүлийн шатандаа орсон, найдваргүй болсон гэх ахтайгаа уулзахаар бид дөрөв хоногийн өмнө хүсэлт гаргаж, PCR шинжилгээ өгсөн. Ярьж болох бүх газар луу ярьлаа. Ах маань элэгнийхээ 70 хувийг тайруулаад хүнд байгаа учир нь бид хамгийн сүүлийн удаа уулзахаар бүхий л аргаар бүх газар луу холбогдож үзжээ. Гэвч урьд шөнө ахыгаа алдчихлаа. Одоо ч бидний PCR шинжилгээний хариу гараагүй байна. Хаана хэлж, хаашаа ярьвал бид ахыгаа сүүлчийн удаа харж, сүүлчийн замд нь үдэх вэ? асууж сураглаад өгөөч. Нас барсных нь гэрчилгээг авчир гэх юм. Энийг л хүлээж байсан хэрэг үү" гэсээр арга нь барагдаж, цөхрөнгөө барьсан залуугийн утас тасарлаа.

Тэд Баянхонгор аймаг руу ах дээрээ очихоор хүсэлт гаргаж, PCR шинжилгээ өгсөн ч хариугаа хүлээсээр дөрөв хоножээ. Одоо ч хариу нь гараагүй байна.Аймшигт цар тахал гэх буруутгалаас илүүтэй УОК, ЭМЯ-ны зохион байгуулалтгүй байдал ийнхүү ах дүүсийг сүүлчийн удаа уулзах хүслийг биелүүлсэнгүй.

 Монголын төр цар тахлаас урьдчилан сэргийлж, тэмцээд жил гаруй хугацааг үдэж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл дээд, дунд, доод шатандаа ч учраа олохгүй байсаар л... Ах нь дүүтэйгээ, эгчтэйгээ, хайртай гэр бүлтэйгээ хамгийн сүүлчийн удаа уулзаж чадсангүй.

Эх сурвалж: Paparazzi.mn



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.175
    2021/04/08

    Бодит амьдрал яг ийм л байгаа шүү дээ төр засаг анхааралдаа авмаар юм

    Хариулах