Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээлээ


Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр болж, Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Н.Тогтохбаяр, Ц.Батбаяр нарыг Академийн гишүүнээр сонгосон байна.

Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчөөс дээрх эрдэмтдэд “Академич” хэргэм олгуулахаар өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлигийг 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр гаргасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Академич” хэргэм хүртээх ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд өнөөдөр боллоо.

 Шинжлэх ухааны Академийн 60 жилийн ойг тохиолдуулан:
  • Физикч, математикч Жавын Даваасамбуу
  • Геологи-Уул уурхайн инженер Цэвээний Нанзад
  • Биологич Жадамбаагийн Норовсүрэн
  • Зоо-Инженер Норовсамбуугийн Тогтохбаяр
  • Түүхч Цэдэндамбын Батбаяр нарт эрдмийн дээд цол “Академич” хэргэмийг олгож байна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.228
    Өчигдөр

    Номын буян аривжих болтугай,

    Хариулах