Х.Баасанжаргал: Улстөрчид өөрсдөө эхлээд шүүхэд нөлөөлөхөө болих хэрэгтэй

Х.Батсайхан
57 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийн танилцуулгыг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Шүүхийг улс төрийн нөлөөнөөс ангид байлгах баталгааг Парламент өөрөө бүрдүүлэх ёстой гэсэн санааг хөндлөө. 

Тэрбээр "Парламент Шүүхээс улс төрийн нөлөөллөөс хараат бус байхыг шаардах биш, тйим байх нөхцлийг нь бүрдүүлж өгөх үүрэгтэй. Гэтэл УИХ-ын гишүүд өөрсдөө шүүхийн хараат бус байдалд нөлөөлж байгаа юм шиг ярьж байна. Шүүхэд нөлөөлөх ёсгүй УИХ-ын гишүүд "Та нар нөлөөнд автдаг шүү дээ" гээд яриад сууж байгаа нь өөрсдөө нөлөөлдөг гэдгээ хэлж байгаагаас ялгаагүй. Тиймээс улстөрчид өөрсдөө эхлээд шүүхэд нөлөөлөхөө болих хэрэгтэй" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна