Д.Трампын хүү Умар Кремлев нар Монголд ан хийжээ

Zuv.mn
1 цаг 10 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын том хүү “Бага” Доналд Трамп Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч, олигархи Умар Кремлевтэй Монголд хоёр хоног анх хийсэн талаар “Financial Times” мэдээлжээ.

Мэдээлэлд бичсэнээр, ан өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр болжээ. Умар Кремлев Казахстанаас түрээсийн онгоцоор Монгол руу нисэж ирсэн бөгөөд улмаар баруун этгээдэд байх “Бага” Доналд Трампын ангийн отогт очсон гэнэ. АНУ-ын хоригт орсон “Восход венчур капитал” сангийн түнш Артур Мартиросов гэх бизнесмэн түүнтэй хамт явж байсан гэнэ. Тэд хоёр өдрийг хамт өнгөрүүлсний дараа Умар Улаанбаатрт буцаж ирсэн гэнэ.


Аялалд оролцогчдын нэгнийх нь өгсөн мэдээллээр, Бага Доналд Трамп  Умар Кремлев нар Кремлев нар хамтдаа зураг авахуулахаас болгоомжилж байсан гэжээ.

Бага Доналд Трампын хэвлэлийн төлөөлөгчийн ярьснаар тэд бизнесийн ямар ч холбоогүй, ангийн нийгэмлэгийн шугамаар танилцаж, хувийн сонирхлоороо нэгдэн нөхөрлөл үүсгэсэн гэсэн байна.


 Харин тагнуулын байгууллагаас АНУ-ын гэр бүлийн гишүүн ОХУ-ын Засгийн газар эрх баригчидтай холбоотой хүмүүстэй нөхөрлөл үүсгэх нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөлх магадлалтай хэмээн анхааруулж байгаа аж.

“Бага” Доналд Трамп Монголд байх хугацаандаа аргаль агнаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсан гэж pravda.com.ua/-ийн мэдээлэлд бичжээ. 

Гэрэл зураг: "Бага" Доналд Трамп 2022 онд Монголд хийсэн ангийн зураг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна