Сар гаруйн өмнө рашаанд яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Zuv.mn
1 цаг 4 минутын өмнө

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Бөөрөлж багийн Хашигийн бригад гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 275 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ 2026.09.17-ны өдөр мод бэлтгэх ажил хийхээр очсон иргэн А есдүгээр сарын 18-нд Хашигийн бригадаас баруун хойд зүгт дөрвөн км зайд байрлах Цадигийн рашаан руу рашаан уухаар явган гараад сураггүй болсон байдаг.

Цагдаагийн байгууллага уг иргэнийг эрэн сурвалжилсан боловч олдоогүй аж. Улмаар энэ сарын 24-ний 10:30 цагт ар гэрээс нь гаргасан хүсэлтийн дагуу эрэн хайх ажлыг ймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Эрдэнэбулган сумын мэргэжлийн анги, нутгийн иргэд нийлэн явуулж эхэлсэн боловч олоогүй хэвээр байгаа аж.

Сураггүй болсон иргэн А нь 46 настай, Түнэл сумын иргэн. Түүнийг Хашигийн бригадаас баруун хойд зүгт 17 км-т байдаг Зүүн голын эхнээс ээрэн хайж эхэлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна