Өнөөдөр Чингисийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Х.Есү
48 минутын өмнө

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музей аравдугаар 29-ний өдөр 09:00-16:00 цаг хүртэл байнгын үзүүллэгийн танхимуудаа олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.

Чингис хаан Үндэсний музейн байнгын үзүүллэгийн танхимуудаар зочлоход багадаа 2-3 цагийг зарцуулдаг, сүүлийн үзэгчийг 16:00 цаг хүртэл хүлээн авах тул, цагаа төлөвлөж ирэхийг уриалжээ. 

Үнэгүй үйлчилгээнд музейн хүндэтгэлийн өргөө болон түр үзэсгэлэнгийн танхим хамаарахгүй. Зөвхөн байнгын үзүүллэгийн танхимуудаар үйлчлүүлэх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна