Ерөнхийлөгч Беларусь, Минскийг “Газрын диваажин” гэжээ

Zuv.mn
42 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Беларусь улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Манай Ерөнхийлөгч өчигдөр Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенкотой албан ёсны хэлэлцээр хийсэн. Энэ үедээ Минск хотыг магтаж, “Газрын диваажин”-тай зүйрлэсэн нь нутгийн иргэдэд ихээхэн таалагдаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эшлэгдэж байна.

“Бид албан ёсны айлчлалын хүрээнд дэлхийн олон улсад очиж байсан. Гэхдээ Беларусьт айлчилж, Минск хоттой танилцах нь огт өөр мэдрэмж байлаа. Дэлхийн бусад нийслэлүүдтэй харьцуулахад диваажин шиг санагдлаа. Уур амьсгал, байгаль орчин нь тааламжтай юм. Танай улс, тэр тусмаа нийслэл Минск хот, дэд бүтэц нь надад онцгой таалагдлаа” гэж тэрбээр хэлжээ.


Ерөнхийлөгч өчигдөр Минск хотод байх Аугаа их, эх орны дайны түүхийн музей зэрэг түүхэн дурсгалт газруудтай танилцсан юм. 

Беларусь нь Монгол Улсын хувьд Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг ажил хэрэг болгоход чухал ач холбогдолтой стандартыг дээшлүүлэх ажилд манай гол түнш гэж шинжээчид үзэж байгаа юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.188
    53 минутын өмнө

    Энэ хорчин ашгүй хойтон зун тэр диваажин руугаа зайлаасай

    Хариулах