Тайванийг нэрвэсэн “Чампи” хар салхи Зүүн өмнөд Азийн улсуудыг айдаст автуулж байна

Zuv.mn
48 минутын өмнө

Номхон далайн баруун хэсэгт үүсэж, Зүүн Азийн бүс нутгийг чиглэн урагшилж буй Чампи хар салхины улмаас Тайвань, Япон, БНСУ зэрэг улсууд айдаст автаад байна.

Чампи нь Саффир-Симпсоны хэмжүүрээр хамгийн дээд буюу V зэрэглэлд хүрч байгаа нь төв хэсэгтээ салхины хурд цагт 296 км хүрч байгаа бөгөөд нь 2026 оны хамгийн хөнөөлтэй гамшгийн нэг байж болохыг нь харуулж байгаа юм.  

Хар салхи дээр хэлсэнчлэн Номхон далайн баруун хэсэгт үүсээд Гуам арлын өмнөд хэсгийг дайрч, Филиппиний тэнгисийг гатлан, одоогийн байдлаар Тайванийн зүүн хойд эрэг болон Японы Окинава мужийн Сакишима арлуудыг чиглэн урагшилж байна. Мөн амралтын өдрүүдэд хойд зүг рүү чиглэлээ өөрчлөн Хятадын зүүн эрэг болон Өмнөд Солонгосын Жэжү арлыг дайрах магадлалтай байгаа юм.


Чампи хар салхины учруулсан хохирол, өртсөн улсуудын нөхцөл байдал болон авч буй арга хэмжээ

  • Тайвань: Шуурганы улмаас нэг хүн амиа алдаж, 90 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Уулархаг бүс нутгуудаас 1,300 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Нийслэл Тайпэй болон хойд хэсгийн уулсаар бараг 1 метр (900 мм) хүртэл их хэмжээний хур тунадас буюу аадар бороо орохыг Тайванийн Цаг уурын алба (CWA) анхааруулж, сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоожээ.
  • Тээврийн саатал: Зүүн Азийн агаарын тээвэрт маш том доголдол үүсэж, Тайваньд 930 гаруй нислэг, Японд 175 гаруй нислэг тус, тус цуцлагджээ.
  • Япон улс: Окинава мужийн арлуудад салхины хурд цагт 216 км-т хүрч, 11 м хүртэл өндөр далайн давлагаа үүсэх магадлалтай болохыг Японы Цаг уурын агентлаг (JMA) анхааруулж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна