Шин Мин А: Миний хувьд хэмжээ чухал биш, тогтмол, чин сэтгэлээсээ байх нь л гол...

Zuv.mn
43 минутын өмнө

БНСУ-ын жүжигчин нутгийнхаа tvN телевизийн “You Quiz on the Block” нэвтрүүлэгт оролцжээ. Тэрбээр нэвтрүүлгийн үеэр хүмүүнлэгийн үйлсэд хандах өөрийн хандлагынхаа талаар үзэгчидтэй хуваалцсан байна.

Түүний хэлснээр, хүмүүнлэгийн үйлсэд зориулж буй мөнгөний хэмжээ чухал биш, харин тогтмол хийдэг байх, чин сэтгэлээсээ байх л илүү чухал гэнэ.

“Би эхэндээ хүмүүнлэгийн үйлсийг чимээгүйхэн хийх нь зөв гэж үздэг байлаа. Тиймээс жилийн жилд хүмүүнлэгийн үйлс хийдэг ч энэ тал дээр чимээгүй явдаг байсан юм. Заримдаа миний өргөсөн хандивыг хаана, юунд зарцуулсан талаар бичсэн захидал ирэх нь бий. Миний сэтгэл хэрэгтэй зүйлд зарцуулагдсаныг мэдэх нь мэдээж надад сэтгэл ханамжийг төрүүлдэг. Харин сүүлийн үед “Бусад хүнд ч над шиг хандив өргөх сэдэл төрүүлэх юуны магад” хэмээн хандивын ажиллагаагаа ил болгосон” хэмээн ярьсан байна.   

Ярилцлагын үеэр хөтлөгч Ю Жэ Сок үзэгчдэд хандан, Шин Мин А, нөхөр Ким Ву Биний хамт бага орлоготой гэр бүл, ой хээрийн түймэр, газар хөдлөлт зэрэг томоохон гамшгийн үеэр тогтмол хандив өргөж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд бусдад хандивласан хөрөнгийн хэмжээ нь таван тэрбум воноос давсан /3.6 сая орчим ам.доллар/ гэдгийг зарлаж, талархал илэрхийлсэн байна.

Жүжигчин хосын хамгийн алдартай хандив нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон хуримынхаа үеэр 300 сая вон хандивласан нь юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна