БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраас нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймрийн асуулаар зарим зүйлсийг тодрууллаа.
Тэрбээр, "Машин, морь малаар хүрэх боломжгүй байгаа зургаан байршил дээр нисдэг тэрэг хоёр хоногийн хугацаатай очно. Шинжээчдийн баг маань арваннэгдүгээр сарын 6-н хүртэл тэндээ ажиллана.
Өчигдрийн байдлаар гурван худалдан авах гэрээ байгуулагдсан байгаа. Алба хаагчдын аюулгүй байдлыг хангах баавгайн цацлага, амьд баригч тор, унтуулагч бууны худалдан авах гэрээ хийгдсэн. Би өөрийн биеэр гэрээ хийгдсэн албан байгууллагуудтай уулзаж, яаралтай асуудлуудыг шийдэж, бараа бүтээгдэхүүнээ хурдан нийлүүлээч гэсэн хүсэлтийг тавьсан.
Хүний амьнаас илүү амьтны эрх байхгүй. Баавгай буудах зөвшөөрлийг нь өгчихсөн байгаа. Иргэдэд ч амиа хамгаалах эрх байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна