Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Финланд улсад хийж буй төрийн айлчлал эхэллээ. Манай Ерөнхийлөгчийг Бүгд найрамдах Финланд улсын Ерөнхийлөгч Александер Стубб өөрийн ордондоо угтан авч, хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв.
Финляндын айлчлал бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн скандинавын орнуудад хийх айлчлалын эхлэл, стратегийн гарц үүд нээх шинэ боломж, хамтрал эхлүүлэх чухал ач холбогдолтой аж.
Айлчлалын хүрээнд бизнес, боловсрол, соёл, байгаль орчин, технологи, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах, санамж бичиг байгуулна.
Тодруулбал, боловсролын салбарт зарим их, дээд сургуулиудтай тухайлбал, тус улсын Туркугийн их сургуультай хамтран сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван талт санамж бичиг байгуулах, хоёр талын худалдаа аж үйлдвэрийн танхимууд хамтын ажиллагааны, дэлхий судлалын шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай санамж бичиг байгуулахаар төлөвлөж байна. Дашрамд, Монгол Улс, Финландын хооронд дипломат харилцаа 1963 оны 7 дугаар сарын 15-нд тогтоожээ. Финлянд нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон Нордикийн орнуудын анхных юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна