ЭМЯ: 1246 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барлаа


Сүүлийн 24 цагийн хугацаанд 1,246 хүний сорьцод халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 475, орон нутагт 771 тохиолдол бүртгэгджээ

Мөн хугацаанд 1,804 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 80-аас дээш насны таван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 841 хүн эндээд байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 5,064
  • Хүндэвтэр- 2,588
  • Хүнд – 969
  • Маш хүнд - 189 хүн байна.

Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна