А.Амбасэлмаа: Коронавирусийн батлагдсан тохиолдол таваар нэмэгдэж, 440 боллоо

2020 оны 11 сарын 17

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатар хотод 836 шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнд Найрамдал зуслангийн 156 хүүхдэд шинжилгээ хийхэд вирус илрээгүй.  

Мөн Сэлэнгэ аймагт 150 хүнд шинжилгээ хийхэд 5 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 440 боллоо. Ингээд Монгол Улсад голомтот халдвар 20 боллоо" гэж мэдээллээ. 
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.