ШАТАР: Сонирхогчдын ДАШТ Монгол, Казахстаны ноёрхол дор болж өнгөрлөө

Х.Батсайхан
2023/11/13

Шатрын сонирхогчийн ангиллын 2023 оны ДАШТ Оманы Мускат хотын Султан Кабусын нэрэмжит спорт цогцолборт болжээ. Өнгөрсөн баасан гарагт өндөрлөсөн уг тэмцээнийг Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/ “Казахстан, Монголын тамирчдын ноёрхол дор болж өнгөрсөн” хэмээн албан ёсны цахим хуудастаа онцолсон байна.

64 улсын 1700 гаруй шатарчид эрэгтэй, эмэгтэй тус бүр Open Under 2300, Under 2000, Under 1700 өрсөлдсөн тус тэмцээний зургаан алтан медалийг бүгдийг нь Монгол, Казахстаны тамирчид хувааж авчээ.

“Open Under 2300” /2300 хүртэлх чансаатай/ ангилалд Казахстаны Абильмансур Абдилхаир сүүлийн өрөгт манай Н.Содбилэгтийг хожиж найман оноогоор түрүүлсэн бол мөнгөн медалийг Энэтхэгийн Анадкат Картавья, хүрлийг Египетийн Марко Фади хүрэл хүртжээ.
“Open Under 2000” ангилалд Монголын Даштогтохын Амарсайхан, “Open Under 1700” ангилалд Ганбатын Данзанжунай нар түрүүлсэн бол “Open Under 1700” эмэгтэйчүүдийн ангилалд Бат-Амгалангийн Анужин алт, Цогдэлгэрийн Анударь мөнгө, Балданжанцангийн Хүслэнзаяа хүрэл медаль хүртэж, медалийн тавцанг монголчууд бүрэн эзэгнэсэн байна.
Эмэгтэйчүүдийн Under 2000 ангилалд Бадамхандын Норовсамбуу, Open Under 2300 ангилалд Казахстаны Бауыржан Арнаш нар алтан медаль хүртжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.