“Дашваанжил” ХХК мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр тус компанийн удирдлагууд дараах мэдээллийг өглөө. Тус компани мэдээллийнхээ эхэнд ослын улмаас амиа алдсан аврагчдын ар гэрт эмгэнэл илэрхийлсэн юм.
-Даралтат савны дээд даралт нь 3.2 мегапаскаль байдаг. Бид 1.6 мегапаскалиас хэтрүүлдэггүй байсан.
-Авто цистерн жолоодож явсан ажилтнаа хамгаална. Хуулийн баг гаргаж ажиллана.
-Автомашинаа үзээгүй байгаа учраас осол юунаас болж гарсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан бид үйлдвэрлэгчээс ирүүлсэн техник хэрэгслийг дур мэдэн өөрчлөх эрхгүй.
-Бид газыг хөгжлийн дараагийн үе шат гэж үзэж, энэ итгэлэлээрээ улс орноо хөгжүүлье, экспортыг нэмэгдүүлж, эх орондоо нэмэр болье гэж бодож ажилладаг. Ослоос болоод буруу мэдээлэл тарж, газрын талаарх ойлголтыг буруу зөрүү болгочихгүй байгаасай гэж бодож байна.
-Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
-Хохирол, гэнэтийн осол гардаг юм байна, гэхдээ улс, онцгой байдлын алба нь хурдан шуурхай шийдчихдэг юм гэдэг мэдээллийг гаднын хамтрагчид хэлж байгаа. Гол нь нь, гэнэтийн осол гардаг юм байна, тэр үед харин ямар нэг нэг компани, хэн нэг жолоочийг буруутгаад өнгөрдөггүй, нийтээрээ асуудлаа шийддэг байя.
-Бүх хариуцлагыг ганцаараа хүлээхийг зөвшөөрөхгүй. Гэхдээ бид өөрсдиййгөө өмгөөлөхгүй. Хүний амь үрэгдчихээд байхад өөрийгөө өмөөрөх нь тэнэг асуудал гэсэн мэдээллийг өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.82
нэг нэгэндээ өрвөлзөж өширхөөд түүнээсээ болоод ямар их гай дуудав. тэгснийхээ төлөө шийтгэл амсдаг юм гэдгийг харуулах хэрэгтэй. нэг нэгнийгээ шүүхдээ гол нь биш энэ тэр гэж цэцэрхээд яахав. буруутанг буруутнаар шийтгэхийг харуулах хэрэгтэй. одоо харилцаа хандлагаас болж маш их гай гарч байна
Хариулах59.153.113.82
жолооч ахыг бодохдоо хөөрхий өвгөн ах гэж өмрөөд л байх юм. гэхдээ өөрийн буруугаа бусад руу чихдэг муухай үлгэр жишээ ийм хүмүүсээс бүр уламжлагдан үлдээд байх нь эмгэнэлтэй. буруугаа хүлээн зөвшөөрдөг бвал хичнээн олон юм зөв болж сайхан болно гээч. эндээс харахад жолооч ахын ч буруу, тэр патролын бас буруу. тэрийг заавал шийтгэх хэрэгтэй. яасан их шазууртай, шартай хүн бэ. хүний амь нас, амьдрал ахуйг сүйтгэж үгүй хийсэн шартай хүн байх нь ээ. тэгвэл тэрнийхээ оронд тэр патролын хүн шийтгүүлдэг юм гэдгийг олонд харуулах хэрэгтэй
Хариулах66.181.191.182
Маш сайхан аавын хөвгүүд амиа алдлаа маш их харамсаж байна
Хариулах66.181.191.182
Жолооч ах таны худал үг үйлдэл бтчлэгээр нотлогдож байна
Хариулах66.181.191.182
Аюултай ачаа тээвэрлэж яваагаа ухамсарлаагүй жолоч өнөөдөр биеэ өмөөоч бна
Хариулах