Нийслэлийн дулааны шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажил өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхэлсэн. Энэ хүрээнд ирэх Лхагва гариг буюу зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 2-ны өдрүүдэд зарим байршлын хэрэглэгчдийн халуун усыг 12 хоногийн хугацаанд хязгаарлаж, төлөвлөгөөт засварын ажил хийхээр болжээ.
Тодруулбал, "Говь" ХК, "Натур агро" ХХК, "Вокзал", 2-р хороолол УДДТ-79, 81-с хангагддаг хэрэглэгчид, 2, 3, 4, 6-р бичил хороолол орчимд хийнэ. Мөн Төв гандан хийд, хуучнаар Эх нялхас, МҮОНРТ орчмын хэрэглэгчид, Түндэмүн сан, Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчмын хэрэглэгчид, ТБД андууд дэлгүүр орчмын хэрэглэгчид, УДДТ-85-с хангагддаг хэрэглэгчид, Гранд плаза төв орчмын хэрэглэгчид, УДДТ-116-с хангагддаг хэрэглэгчид, Макс молл худалдааны төв орчмын хэрэглэгчид, Төмөр замын удирдах газар, 73-р сургууль, УДДТ-80-с хангагддаг хэрэглэгчид. Кёкүшюзан, UB palace, БГД-н цагдаа, Төмөр замын коллеж орчимд түр хугацаагаар халуун усны хязгаарлалт хийхээр төлөвлөжээ.
Үүнээс гадна ДХ-791-ДХ-7203 хооронд 2ф500мм голчтой 60 хос метр шугамыг шинэчлэн солино. ДЗ-764 цэгт таслах 1Ф700мм хаалт, Насос станц №6-д ерөнхий коллекторын 1Ф500мм хаалт, ХЦТ С-728 доторх 1Ф300мм таслах хаалт, ДХ-7101 цэгт салааны Ф250мм хаалт, ДХ-605 цэгт салааны 2Ф250мм таслах хаалт алтуудыг тус тус шинэчлэн солино.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна