Үндэсний аудитын газраас Эдийн засгийн байнгын хороонд харьяалагдах 9 төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүн, дүгнэлтийг танилцуулжээ.
Монгол Улсын Засгийн газар төсвөөс бүрэн санхүүждэг улсын төсөвт үйлдвэрийн газруудын цалингийн шатлалын нэгдсэн жишиг, зохицуулалтыг батлаагүйгээс зарим байгууллагад цалингийн хэмжээ харьцангуй өндөр тогтоогдож, урамшууллыг холбогдох журам зөрчиж олгох, хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй зохион байгуулахгүй байх зэргээр мерит зарчим, ил тод байдал алдагдаж байгааг залруулах шаардлагатай гэж аудитаас дүгнэжээ.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлын нэг сарын цалинг сошиал хуудастаа нийтэлжээ. Тэрбээр энэ мэдээллийг аудитын тайлангаас авснаа хэлсэн юм.
1. Эрдэнэс Монгол ХХК 64,9 сая,
2. Эрдэнэс критикал минералс ХХК 44.0 сая,
3. Төрийн үнэт цаас хэвлэл 38,3 сая,
4. Шивээ овоо 31,6 сая,
5. Диспетчерийн үндэсний төв 25,7 сая,
6. Дарханы төмөрлөгийн үйлдвэр 24,5 сая,
7. Барилгын хөгжлийн төв УТҮГ 21,1 сая,
8. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ 20.0 сая,
9. Эрчис ойл ХХК 19,5 сая,
10. Эрдэнэс таван толгой ХК (ОНӨО) 19,2 сая төгрөг тус тус авч байна.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.147
Монгол Шуудан ХК , ажилчид нь 1 сая гаруй, захирал 21 сая сарын цалинтай
Хариулах202.179.26.110
За БХТ-ийн дарга арай л байна даа. Захиалагчийн хяналт, ЗТ магадлалын үнэ, Нормчлолын сангийн мөнгө гээд авдаг юм байна л даа. Бид халуунд халж, хүйтэнд хөрж хэцүү хүнд ажлыг хийж гүйцэтгээд ийм тогтмол цалин авч чаддагүй шүү дээ арай л байна даа. Сүүлийн үед хэл ам хүнд суртал нь дийлдэхээ больсон энэ нь юуных юм бол бурхан өршөө ажилчид нь ч бас л гайгүй орлоготой юм байна даа. Хүн загнахаа боль БХТ-хөн. Одоо бүгдийг ТББ-д шилжүүлж өг ядаж мэргэжлийн хүмүүсээр загнуулна, загнуулаад юм сурч авна. Эд нараас юу сурах юм. бөөн айдас. Эрүүл мэндээр хохирно.
Хариулах202.126.89.91
Арай л юмаа аврагч гал сөнөөгчийн 4-5 жилийн цалинг ганцхан сард авдаг юм бн
Хариулах202.126.89.245
Аймгуудад нэг нэг байдаг авто замын засвар арчлалт хийдэг компани чинь захирал нь 4 сая төгрөгний цалин л авдаг шдэ, энэ азза нараа төрийн үйлчилгээ болгож төхк-ний статусаас хасах хэрэгтэй гэсэн санал байна.
Хариулах202.55.188.101
Уул уурхайгаа ухаж жоохон мөнгө олно,дундаас нь эсэн бусын зохицуулалт хийдэг нэртэй олон компани байгуулж мөнгийн хувааж иднэ энэ арай дэндэж байнаа
Хариулах202.55.188.101
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар яг яадаг газар байнаа энэ олон компани байгуулах шаардлага байна уу? Эднийх зангидаад аваад явж болдоггүй юм уу?
Хариулах66.181.182.202
tm shu