Г.Лувсанжамц: Хаврын чуулганаар тамхины хуулийг батлахгүй бол онцгой албан татвар нь 0 төгрөг болно

Х.Есү
1 цаг 3 минутын өмнө

Тамхины хяналтын тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр, “Хууль өргөн барьснаас хойш нэг жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Гарч байгаа саналуудыг яаралтай хэлэлцээд явах бүрэн боломжтой гэж харж байна. Өргөн барьсан хуулийг удаагаад байгаа асуудал нь зарим УИХ-ын гишүүн, сайд нарын зүгээс чирэгдэл үүсгээд байна гэж хардаж байна.

Тамхидалтаас болоод үүсэж байгаа эрүүл мэндийн хохирол нь жилд 800 орчим тэрбум төгрөг байгаа. Үүнийг буурулахын тулд л зохицуулалтыг зөв болгож өгье гэж байна. Талхнаас хямдхан болох гээд байгаа тамхины татварыг нэмэх ёстой. Татварыг нэмбэл яваандаа тамхидалт буурна.

Энэ хуулийг яаралтай хэлэлцэж хаврын чуулганаар батлахгүй бол Евразийн хэлэлцээрийн хэрэгжилт долоодугаар сараас эхлээд явах л юм бол тамхины онцгой албан татвар 0 болох гээд байгаа гэсэн ноцтой асуудал яригдаж байна.

Янжуур тамхи болон электрон тамхины татварын үе шаттайгаар нэмье л гэсэн. Шууд маргааш нэмэх гээд байгаа зүйл биш шүү дээ. Арван жилийн гурван хүүхэд тутмын нэг нь вэйп татаж байна. Үүнийг бид одоо засахгүй бол болохгүй. Хариуцаж байгаа ажлаа л сайн хиймээр байна. 

Тамхидалтаа л бууруулъя гэсэн зорилготой хууль. Түүнээс биш аль нэг тамхийг нь дэмжээд байгаа зүйл огт байхгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна