Имарт Сансар салбарын үйл ажиллагаа өнөөдөр өдрийн 13:00 цагаас хэвийн үргэлжилж эхэллээ

Х.Есү
1 цаг 8 минутын өмнө

2026.06.24-ний өдрийн 22:39 цагт Имарт Сансар салбарын 6 давхарт байрлах хоолны газарт гал гарсан дуудлага бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу БЗД-ийн Цагдаагийн газрын 2-р хэлтэс болон ОБЕГ-ын албан хаагчид шуурхай ажиллаж, галыг 23:35 цагт бүрэн унтраасан болно. Гал цааш тархаагүй бөгөөд нэмэлт хохирол харьцангуй бага гарсан байна.

Галыг бүрэн унтраасны дараа Нийслэлийн эрүүл мэндийн байгууллага болон холбогдох хяналтын байгууллагууд газар дээр нь ажиллаж, агаарын чанар, бараа бүтээгдэхүүний нөхцөл байдал хэвийн байгааг шалган баталгаажуулсан.

Иймд Имарт Сансар салбарын үйл ажиллагаа 2026.06.25-ны өдрийн 13:00 цагаас хэвийн үргэлжилж эхэллээ. Түр хугацаанд үүссэн нөхцөл байдлын улмаас үйлчлүүлэгч та бүхэнд тав тухгүй байдал үүсгэсэндээ хүлцэл өчье.

Дуудлагын дагуу шуурхай ажиллаж, нөхцөл байдлыг богино хугацаанд хяналтад оруулсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид болон холбогдох байгууллагын ажилтнуудад талархал илэрхийлье. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна