УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тамхины хяналтын тухай хуулийн талаар байр суурийг нь тодрууллаа.
ТЭрбээр, “Арван жилийн хүүхдүүдээс эхлээд маш их тамхи татаж байна. Зургаадугаар ангийн хүүхдүүд хүртэл "Сороо" байна уу гэж бие биенээсээ асууж вэйп авч татаж байна. Тэгэхээр янжуур байна уу, электрон байна уу татвар нь ижил байх ёстой.
Хүүхдийн сонирхол татахаар өнгө, үнэр, амттай болохоор их хэрэглэж байна. Зарим нь гангарах гэж барьж байна. Хоорондоо үнийг нь харьцуулж, ялгаварлаж байна. Энэ хууль өргөн баригдахаасаа эхлээд 70 гаруй гишүүн дэмжсэн байсан. Эдгээр гишүүд дэмжсэнээр тооцох юм бол энэ хууль шууд эцэслэн батлагдана. Яагаад гацаад байгааг нь ойлгохгүй байна. Онцгой албан татварын хэмжээ яг ижил түвшинд л байх ёстой.
Цахилгаан тамхийг бүгд угжны уурга шиг амандаа хийгээд явж байгаа. Ордон дотор ажиллаж байгаа хүмүүс, коридорт, хоолны газарт, кофе шопд хаа сайгүй л татаж байна. Аягүй бол чуулганы танхим дотор ч татаж байгаа шүү.
Анх хуулийн төслийг өргөн барьж байхад электрон тамхиа танилцуулна, ийм үнэрт амттай, ийм үнэтэй танд бэлэглье гээд өрөөгөөр орж ирж байсан. Гэхдээ би өөрөө тамхи татдаггүй учраас аваагүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна