Олимпын наадмын эрхийн оноо олгох “Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний -60 кг-ын шигшээ барилдаанд Азербайжаны Балабей Агаев, 2025 оны дэлхийн аварга Рюжю Нагаямаг буулгаж авлаа.
Ийнхүү тэрбээр Их дуулгын зургаа дахь алтан медалиа Улаанбаатарын дэвжээнээс шуугиантайгаар хүртэж, 2028 оны олимпын наадамд хүрэх эрхийн эхний оноогоо цуглуулав.
Харин Нагаямагийн тухайд, Улаанбаатар Их дуулгад гурав дахиа финалдаж, анхны мөнгөн медалиа зүүж байна.
Энэ жинд манай тамирчин Бямбасүрэнгийн Сүхбат, Израилийн Ижак Ашпиз нар хүрэл медалийн эзэн боллоо. Б.Сүхбат медалийн төлөөх барилдаандаа 2024 оны дэлхийн аварга Гиорги Сардалашвилиг ялсан. Тэрбээр "Улаанбаатар Их дуулга" тэмцээнээс хоёр жил дараалан хүрэл медаль хүртсэн нь энэ юм.
-60 кг-ын дүн:
1. Балабей Агаев (Азербайжан)
2. Рюжю Нагаяма (Япон)
3. Бямбасүрэнгийн Сүхбат (Монгол)
3. Ижак Ашпиз (Израиль)
5. Гиорги Сардалашвили (Гүрж)
5. Ахмад Юсифов (Азербайжан)
7. Ян Юн-Вэй (Тайвань)
7. Түвшинтөрийн Түмэнжаргал (Монгол)
Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна