АНУ Израилийг өнөөдөр Иран руу довтолно гэв

Х.Батсайхан
2024/04/15

АНУ Израиль улс Ираны довтолгооны хариуг барих өдрийг зарлажээ. Тэр нь дөрөвдүгээр сарын 15 буюуу өнөөдөр юм байна.

Иран улс өнгөрсөн бямба гарагт Израиль руу 300 гаруй пуужин, дроноор довтолсон билээ. Дараа нь НҮБ дахь Ираны төлөөлөгч энэхүү довтолгоо нь Израилийн тал Сирийн Дамаск дахь Ираны Консулын газар руу довтолсны хариу арга хэмжээ байсан бөгөөд одоо дууссан гэж мэдэгдсэн байдаг.

Харин Израилийн тал Ираны довтолгоо ямар ч хохирол учруулаагүй, бүх дрон, пуужинг агаарт устгасан, тэр тусмаа устгах ажиллагаа Израилийн нутаг дэвсгэрийн гадна явагдсан гэж мэдэгдсэн. АНУ мөн энэ ажиллагаанд нь тусалсан гэж зарлаад байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна