Х.Нямбаатар: Автомашин, авто замын татварыг нэмэгдүүлснээр түгжрэл буурахад эерэг нөлөө үзүүлнэ

Х.Есү
4 цаг 45 минутын өмнө

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус II хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар ирэх онд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлэх төслийг танилцууллаа. 

Х.Нямбаатар: НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдийн долоодугаар тогтоолоор авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоохдоо автобусны татварын хувь хэмжээг бууруулан, цахилгаан тэжээлт автомашины татварын хувь хэмжээг 0 хувь байхаар тогтоож, бусад авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн хувьд 2010 оноос хойш татварын хувь хэмжээнд ямар нэг өөрчлөлт оруулаагүй 14 жил болсон байна. 

Мөн тухайн өдрийн ИТХ-ын тогтоолоор нийслэлийн автозам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоохдоо 4000см3-с дээш суудлын автомашины зам ашиглалтын төлбөрийн хэмжээг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, бусад тээврийн хэрэгслийн хувьд төлбөрийн хэмжээг 2013 оноос хойш ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. 

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар авто зам ашигласны төлбөрийн хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд нэмэгдүүлэн тогтоосноор нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах өргөтгөн шинэчлэх, түгжрэлийг бууруулах авто замын арчлалт, урсгал засвар техник технологийг шинэчлэхэд зарцуулах, нийслэлийн замын сангийн засварын эх үүсвэр нэмэгдэж, авто замын ачаалал түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ. 

Ирэх онд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлэн тогтоосноор нийслэлийн замын сангийн орлого эх үүсвэрийг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.130
    2 минутын өмнө

    uilah huuhdiin honzoo urd udruus umalzdag gej sonsooguu tm uy ?

    Хариулах
  • 202.72.245.121
    54 минутын өмнө

    14 байтугай 100 жил болсон ч хүчин төгөлдөр хууль журам байдаг ш дээ. Өөрсдаа идэж уухын тулд л татвар нэмж байгааг мэдэхгүй гэж бодоо юу . юун түгжрэл буурах. Түгжрэл буурууулах гээд байга бол энэ олон зогсоолгүй шахам өндөр өндөр баоилга бариаа зогсоогооч ядаж ???

    Хариулах