Монгол Улсын сагсанбөмбөгийн шигшээ баг өчигдөр “NIPPON LIFE CUP 2026” тэмцээний хүрээнд Япон улсын шигшээ багтай тоглож, 67-65 оноогоор хожсон билээ.
Энэ тоглолтын дараа Японы сошиал орчинд чамгүй шуугиан дэгдсэн бөгөөд тэдгээрийг япон хэл мэддэг сагсанбөмбөг сонирхогчид орчуулан монгочуудын сагсан бөмбөгийн фэйсбүүк хуудсуудад нийтэлснийг хүргэж байна.
Япончуудын сэтгэгдэл
ADK76: Монгол чинь сагсанбөмбөгт хүчтэй юм байна шүү
Borox: Өө, хожигдчихлоо гэж үү...?
MikaMori: 2 онооны зөрүүтэй харамсалтай хожигдол...Aлдаа оноогоо дүгнээд дараагийн тоглолтондоо хожоорой.
Aim Shrim: Хоёрхон онооны зөрүүтэй хожигдсон нь илүү хүнд тусаж байна. Монголчууд тоглолтын эхнээс нь төгсгөл хүртэл санаачилгыг гартаа байлгаж чадлаа.
Акатсуки: Маргаашийн хариу тоглолтод довтолгооны зогсонги байдлаа засах хэрэгтэй байна. Хожигдлын шалтгаан энэ.
04조세프: 10 жилийн дараа хар үе (хямрал) эхлэх нь тодорхой боллоо. Монголын тоглогчид ямар залуу юм бэ. Хожигдох ёсгүй тоглолт.
らんすろー: Цүнодаг оруулах байсан юм биш үү?
ゾルちゃん: Өчигдөр "Хар Самурай" (Black Samurai) үзээд сагсан бөмбөг гоё харагдаад байсан чинь, энэ тоглолтыг үзсэн чинь Японы баг дэндүү сул санагдаад урам хугалчихлаа.
秋平 (しゅうへい): Ичиба эсвэл Кикүчи нар сайн тоглолоо. Угаасаа FIBA-гийн 108-р байранд яваа багт хожигдоно гэдэг ямар хүмүүсийг нь Японы шигшээд сонгоод байна аа !
Jeremy Manalasan: Япон яагаад Азийн наадамд үндсэн А бүрэлдэхүүнээ гаргаагүй юм бэ?
しょ: Кирк сайн тоглогч гэхдээ Маёог илүү тоглуулах байсан юм.
アビスにゃんこ: Монголын багийн хамгаалалт болон самбараас бөмбөг авах мэдрэмж нь гайхалтай байлаа.
M.k.kotteri: Ямар ч байсан энэ хэдхэн хүний дундаас л сэлгээний эсвэл туслах тоглогчдоо сонгох хэрэг болох нь дээ. Бүгд л Харпер шиг зоригтой зүтгээд тоглолтод өөрчлөлт оруулж чаддаг бөйх хэрэгтэй шүү дээ. Кавашима, Ямазаки, Ямнаи нар урам хугаллаа.
まゅ@tamagodan386444: B.League-т үнэхээр гялалзаж байгаа Японы шилдэг залуус яагаад шигшээ багт дуудагддаггүй юм бол оо. Юута Окада, Шүн Мацүяма, Имамура, Тебс гээд л залуус байна шүү дээ.
ふふふふ: Ямазаки минь ээ, тоглолт дууслаа гээд битгий эвшээгээд бай л даа! Бид хожигдчихлоо шүү дээ!
M.N.S.W: Ватанабэ, Хокинссон, Хачимура нар зодог тайлбал Япон улс сагсан бөмбөгийн хар үетэй золгоно шүү. Кавамура л дэлхийн тавцанд өрсөлдөж чадах цорын ганц тоглогч үлдэх нь.
seikai: Төвийн тоглогч Каноу бүр больжээ. Алдаа гаргачихаад, сэлгээнд суухдаа инээж суухыг бодоход үнэхээр итгэмээргүй юм. Урам зориг дутуу байсан юм уу даа, эсвэл... эхнээсээ л хожигдох тавилантай байсан юм шиг санагдлаа. Ямар ч байсан ингэж оноог нэхэж гарч ирж чадсанд нь биширч байна. Маргааш яах бол доо.
Meg3: Тору-чан, чи үнэхээр мундаг тоглогч шүү Дараагийн тоглолтод заавал хожлоо аваарай!!!
Yuki: Хамгаалалтын бүрэлдэхүүн тэр чигтээ, тэр дундаа Харпер маш сайн байлаа! Ави, Карино, Ямазаки, Кавашима нар аа — алдахаас битгий ай, илүү олон шидэлт хий, хамгаалалт болон самбарт биеэрээ орж тогло. Блоклож, самбараас бөмбөгийг булааж авах сэтгэлгээгээр тоглоорой!
Luka: Харпер, Күрокава нар бол гайгүй сайн байсан, гэхдээ жигүүрийн тоглогчид яагаад ч юм төдийлөн гялалзаж чадсангүй юу даа? Гэхдээ ямар ч байсан олж авсан туршлага байгаа учир маргаашийг харцгаая. Японы сагсан бөмбөгийг үгүйсгэхээ больцгооё.
テマキチ: Хамгаалалтын самбараас бөмбөг авах гэсэн хүсэл эрмэлзэл ч байхгүй юм шиг тоглолт боллоо. Эцэст нь Монголын тоглогчид л самбарын төлөө илүү дайрч тэмцлээ шүү дээ.
INCONSISTENCY: Иймэрхүү туслах дүрийн сэтгэлгээтэй суурьшчихсан тоглогчид шигшээ багт хэрэггүй ээ.
@coivorv: Ямар ч баг байсан Монгол шиг жижиг улсын эсрэг ингэж ширүүн үзэх гэж дээ. Ерөнхий дасгалжуулагч нь солигдсон ч Японы шигшээ баг яг хэвэндээ л байна. Легионер тоглогчдод хэт найдах дэмий санагдлаа.
theまんがん's: Окүяагийн дэглэм эхэлснээс хойш миний сэтгэлийг зовоож байгаа нэг зүйл байна. Ёшимото дасгалжуулагч яг ижилхэн арга барилд дараалаад ялагдаад байхад ямар ч өөрчлөлт хийж чадахгүй байна. Хожигдсоор л байх уу та.
石井一弘 | 人的資本経営: Монголын 55 номерын тоглогч Шаравжамц эхнээс нь дуустал илүүрхүүлчих шиг боллоо доо? Харпер, Күрокава нар сайн байсан ч ерөнхийдөө бөмбөг сайн явахгүй, харамсалтайгаар дэндүү олон боломжуудыг алдлаа.
YAKKO: Харпер, Күрокава, Ямаүчи нар сайн тоглосон гэж бодож байна. Харин Ямазаки, Кавашима тэргүүтэй гадаадад тоглодог хүмүүс болон Японы өндөр тоглогчдын хувьд ямар нэг асуудал байх шиг байсан.
アンソニーバイブス: Күрокава, Харпергүй үеийг тэсч өнгөрөөх яг л там байлаа. Тэр хоёроос өөр хүн ганц ч 3 онооны шидэлт оруулж чадсангүй... Кавашимаг 3 онооны шидэлт сайтай өндөр тоглогч гэж магтаж байсан ч шидэж чадахгүй юм бол ямар ч утгагүй шүү дээ.
2. Багийн ерөнхий байдал ба сэтгэгдлүүд
真理: Бүрэн бүрэлдэхүүнээ гаргаагүй ч гэлээ Монголд хожигдоно гэдэг чинь бас л хэцүү мэдээ байна шүү. Маргааш бүгд л хичээж тоглоно гэж найдаж байна.
沖ノディグ : Харперын ачаар бид оноог нэхэж чадлаа. Төгсгөл нь харамсалтай ч гэсэн. Тактикаа өөрчлөөд маргааш дахин тэмцээрэй! Талбай дээр маш сайн зүтгэлээ! Маш их бухимдал төрүүлж байна~
ゆいち@nakatti1031: Япон дэндүү сул бас өрөвдөлтэй байна. B.League-т маш идэвхтэй тоглодог атлаа яагаад олон улсын тэмцээнд ирэхээрээ хумигдчихдаг юм бэ?
Taka: Шаравжамцийг зогсоох тоглогч Японд алга.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.22.3
Япончууд эрх биш япон хүмүүжилтэй тулдаа улайм цайм монголын багийг муу үгээр дайрч доромжилсонгүй??
Хариулах103.168.34.149
Yamar ch bol shuugian tarj chadlaa Bayar hurgen Amjilt husie
Хариулах