Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

Zuv.mn
57 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 329 дүгээр тогтоолоор Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон түүнтэй хамт батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Дээрх тогтоолоор улсын хэмжээнд зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын энгийн зөвшөөрлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үйлчилгээг сайжруулахаар Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 12-21-ний өдрүүдэд ажлын хэсэг ажиллах бөгөөд өнөөдөр удирдамж, чиглэлийг танилцууллаа. Хяналт шалгалтаар Зөвшөөрлийн тухай хуульд заасан энгийн зөвшөөрлийн үйл ажиллагааг иргэн, хуулийн этгээдэд хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнес эрхлэх орчныг сайжруулах ач холбогдолтой.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна