Шатахууны нийлүүлэлтийн талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээллээ.
Тэрбээр "ОХУ-аас буцаж явна. Яриа хэлэлцээний үр дүн эхнээсээ гарч сүүлийн 48 цагт манай улсад нийт 146 вагон буюу 8760 тонн АИ-92 улсын хилээр нэвтэрч орж ирсэн байна. Манай улсын ердийн хэрэглээний 4-5 хоногийн хэрэглээ юм. Араас нь өнөөдөр 42 вагон буюу 2520 тонн шатахуун ирнэ.
Өнөөдөр ШТС-ууд руу хангалтууд хийж эхэлсэн. Хэвийн тогтвортой байдалд шилжих хүлээлттэй байна. Маргаашнаас Улаанбаатарт түр хугацаагаар мөрдсөн 50 мянга, тэгш сондгойгоор шатахуун олгох, саванд өгөхгүй зэрэг зохицуулалт цуцлагдна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна