Э.Бат-Амгалан, Б.Пүрэвдагва нарын хооронд өрнөх дүр зурагтай Нийслэлийн МАН-ын сонгууль

Zuv.mn
50 минутын өмнө

Нийслэлийн МАН-ын хороо ирэх есдүгээр сард хуралдаж, шинэ даргаа сонгоно. Даргын төлөө хэн, хэн нэрээ дэвшүүлэх нь одоогоор тодорхойгүй ч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарын хооронд гол өрсөлдөөн болно гэсэн таамаг байна.

Энэ албан тушаалын төлөө сүүлийн хэдэн сар ил тод зүтгэж, “Би чадна” гэдгээ олон нийтэд илэрхийлсэн хүн бол Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан. Тиймээс тэрбээр эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгахын тулд нэрээ дэвшүүлэх магадлал өндөр.

Гэхдээ үүнд нэг том саад гарч ирсэн нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва.  

Э.Бат-Амгалан Х.Нямбаатарыг унагах гэж жил шахам оролдоод чадаагүй бол Б.Пүрэвдагва Х.Нямбаатарыг хотын даргаас огцруулсан Н.Учралын найз, улс төрийн залгамжлагч нь юм. Дээр нь Х.Нямбаатар Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн МАН-аас хамт удирдан зангидаж өндөр амжилтад хүрч байсан гэдэг даваа тал Б.Пүрэвдагвад байна.

МАН-ын дотоод тэмцэл өмнө нь “Ерөнхийлөгч ба түүний нөхөд”, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан ба түүний нөхөд”-ийн хооронд өрнөж байсан бол энэ удаад ялж дийлсэн талаас өрсөлдөгчид гарч ирэх магадлалтай байгаагаараа онцлог.

Гэхдээ МАН-ын нэг онцлог нь, хурлаасаа өмнө асуудлыг цэгцэлдэг явдал. Бусад нам хурлаас өмнө бужигнадаг ч хурал дээрээ асуудлаа шийднэ гэж үздэг бол МАН хурлыг нэгэнт шийдэгдсэн асуудлыг батлах л үүрэгтэй болтол нь асуудлыг яг таг болгохыг эрмэлздэг. Энэ утгаараа Нийслэлийн МАН-ын төлөөх тэмцэл ялагч талын дунд аль хэдийнэ эхэдлсэн бөгөөд саяхан НИТХ-ын дарга Д.Ихбаяр өмнөх дарга, Э.Бат-Амгалангийн гарын хүн гэгддэг А.Баярыг хэмх шүүмжилсэн нь үүний илрэл гэж буй.

Нийслэлчүүдийн хувьд, Э.Бат-Амгалан, Б.Пүрэвдагва хоёрын хэн дарга болох нь сонин биш, 2024 оны сонгуульд өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө зүтгэж ажиллах хүн сонгогдоосой гэж хүсэж байгаа нь тодорхой юм.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.98.76.30
    30 минутын өмнө

    Үг үсгийн алдаатай нийтлэх юм.

    Хариулах
    • 203.98.76.30
      31 минутын өмнө

      ганц мэдээ уншъя гэхээр сайт юм байж бөөн алдаа.