Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутагт 10 настай охин сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт 2026 оны наймдугаар сарын 2-ны 20:40 цагт бүртгэгдсэн байна.
Тодруулбал, охин наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчимд тарвас хураах ажилд явна хэмээн гэрээсээ явган гарснаас хойш сураггүй болжээ.
Одоогоор эрэн хайх ажиллагаанд:
нийт 78 хүн, 2 морь, 2 мотоцикл, 9 автомашинтайгаар оролцож, эрэн хайж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна