Дэлхийн хамгийн жижигхэн бэлэг эрхтэнтэй залуу танилцсан бүсгүйдээ энэ талаараа хэлж, хариу үйлдлээс нь болоод цочролд оржээ

Zuv.mn
1 цаг 16 минутын өмнө

Дэлхийн хамгийн жижиг бэлэг эрхтэнтэй эрийг Майкл Филлипс гэдэг юм байна. Энэ жил 38 настай, АНУ-ын иргэн тэрбээр нэг сантиметр хүрэхгүй урттай бэлэг эрхтэнтэй аж.

Тэрбээр танилцсан бүсгүйдээ өмнө нь энэ талаараа хэлэхэд эмэгтэй маш тайвнаар хүлээж авсан бөгөөд үүнээс нь болоод залуу маш ихээр цочирджээ. Тэрбээр уг бүсгүйтэй найман сарын турш харилцсан бөгөөд энэ хооронд хоёр удаа уулзаж болзсон аж. Хоёр удаа уулзахдаа тэр бэлгийн харилцаанд ороогүй, гэхдээ салахдаа Майклын бэлэг эрхтний хэмжээнээс биш, ердөө хол амьдардаг, байнга уулзаж чадахгүй нөхцөл байдлаасаа болж хөндийрчээ.

“The Mirror US” сонинд түүний ярилцлага нийтлэгджээ. Майклын ярьснаар, түүний хувийн амьдрал бусдынхаас өөр бөгөөд гэрээсээ бараг гардаггүй, эсрэг хүйстэнтэйгээ танилцахыг эрмэлздэггүй гэнэ.

Хамгийн гол нь, өмнөх бүсгүйн эерэг хандлагаас хойш тэрбээр тэрбээр өөрийнхөө онцлогийг нуухаа больсон бөгөөд харин бусдад хэлэхдээ тохиромжтой үеийг сонгохыг хичээдэг болсон аж. Нөгөө талаас ирж байгаа хариу үйлдэл нь ч ихэнхдээ эерэг байдаг гэдгийг тэрбээр онцолжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна