Криштиану Роналду Жиоржина Родригезтой албан ёсоор гэрлэлээ

Zuv.mn
52 минутын өмнө

Португалын хөлбөмбөгч Криштиану Роналду 10 жил хамтран амьдарсан Жиоржина Родригезтойгоо гэрлэж, албан ёсны эхнэр нөхөр болжээ.

Тэдний хурим Лиссабоны ойролцоох Кашкайшед болсон байна. Одоогоор гэрлэх ёслолын зураг ил болоогүй байгаа ч «C❤️G» гэсэн бичиг бүхий ийм нэгэн зургийг хэвлэлүүд олж чаджээ.


Криштиану, Жиоржина нар 2017 онд Мадридын нэгэн дэлгүүрт танилцсанаасаа хойш 10 жил хамтдаа байсны эцэст ийнхүү гэрлэж буй. Тэд хамгийн анх 2017 оны өвөл ФИФА-гийн шагнал гардуулах ёслол дээр олон нийтийн өмнө хамтдаа гарч ирсэн бөгөөд  тэр жилийн сүүлээр охин нь төрсөн юм.

Түүнээс хойш “2018 оны ДАШТ-ий дараа хуримлахаар төлөвлөсөн”, “2019 онд нууцаар гэрлэсэн”, “Роналду 2020 онд гэрлэх санал тавьсан” гэх мэт цуурхал гарсан ч бодитоор биелэлгүй өдийг хүрээд байсан юм. 2025 онд Жиоржина сүй тавьсан талаараа өөрөө ярьснаас хойш хүлээлт улам өндөр болсон бөгөөд Роналду ч “Магадгүй нэг сарын дараа, эсвэл жилийн дараа ч байж магад. Ямар ич байсан гэрлэлт болно гэдэгт би 1000 хувь итгэлтэй байна” гэж хэлж байсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна