Монгол Улс Газрын тос боловсруулах үйлдвэр барихдаа бодлогын алдаа гаргасан уу

Zuv.mn
2026/08/12

-Алтанширээгийн ГТБҮ-ээс урьтаж өөр үйлдвэрүүд ашиглалтад орох боломж бий юу-

Монгол Улс газрын тосны үйлдвэр байгуулахдаа стратегийн том алдаа гаргасан гэсэн шүүмж мэр сэр сонсогддог байсан билээ. Тодруулбал, жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр хэрэгтэй гэж төсөөлсөн нь зөв боловч түүнийгээ ганц үйлдвэр болгож барьж байгаа нь учир дутагдалтай гэдэг байсан бөгөөд сүүлийн үеэд энэ шүүмж эрс чангарлаа.

Дэлхий нийт өнөөдөр төвлөрсөн дэд бүтцээс татгалзаж, тархмал эх үүсвэр рүү чиглэж хөгжиж байгаа. Аюулгүй байдал талаасаа энэ нь хамгийн зөв хувилбар гэгдэж байна. Эрчим хүчний салбараар жишээ татахад, өндөр хүчин чадалтай нэг том цахилгаан станцаас дүүргийн хэмжээний, цаашлаад өрхийн хэмжээний эх үүсвэр рүү шилжих үйл явц эхэлчихсэн өрнөж байна. Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох ажлыг яг энэ маягаар багадаа 3, түүнээс дээш үйлдвэрээр шийдэх боломж байжээ гэсэн санаа юм.

Бүр тодорхой хэлбэл, жилд 500,000 тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай гурван үйлдвэр, цаашдаа 300,000 тоннын хүчин чадалтай тав, 100,000 тоннын хүчин чадалтай 15 үйлдвэрээр шийдэх ч боломж байсан байж таарах гээд байна. 

Зарим эх сурвалжид хүчин чадлын хэмжээ багасах тусам газрын тос ялгах чадамж буурдаг /Том үйлдвэр 85 хувь, жижиг үйлдвэр 65 хувь/ гэж дурдсан байгаа ч өөр олон эрх сурвалжид жижиг хэмжээний газрын тос боловсруулах үйлдвэр нь барих, барьсны дараа ажиллуулах зардал багатай, цаг агаарын ямар ч нөхцөлд найдвартай ажилладаг гэх мэт олон давуу талтай байна. Хамгийн гол нь, инженерүүд жижиг хэмжээтэй газрын тос боловсруулах үйлдвэрийг маш богино хугацаанд буюу зургаан сараас нэг жилийн дотор бүрэн ашиглалтад оруулдаг аж.

Бага оврын газрын тос боловсруулах үйлдвэрийн “алтан үе” эхэлсэн байна

Монгол Улс өдгөө жилд 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж байгаа. 1.35 сая тонн бүтээгдэхүүн ялгана гэдэг бол өндөр хувь. Боловсруулах үйлдвэр бага оврынх байх тусмаа өндөр чанартай бүтээгдэхүүн гаргах боломж багасдаг, түүнчлэн бага оврынх гэж жилд 1 сая хүртэлх тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг хэлдэг гэдгийг бодолцвол 1.5 сая тонн боломжийн хувилбар мөн. Гэхдээ дэлхий нийтийн чиг хандлагыг харвал бага оврын боловсруулах үйлдвэрийн “алтан үе” нэгэнт эхэлжээ.

Шалтгаан нь ОХУ-Украины дайн. ОХУ-ын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем доголдож, газрын тос боловсруулах үйлдвэрийг онилсон Украины довтолгоо амжилт олохын хэрээр бага оврын боловсруулах үйлдвэрүүдийн ач холбогдол нэмэгдэж байна.

ОХУ он гарсаар 13, энэ сар гарсаар гурван ч газрын тос боловсруулах үйлдвэрээ /ГТБҮ/ бүрэн зогсоосон талаар бид өмнө нь мэдлээлж байсан. Энэ үйлдвэрүүд бүгд том бөгөөд Саратовын ГТБҮ гэхэд л долоон сая тоннын хүчин чадалтай. Чухам энэ нөхцөл байдал Засгийн газрынх нь байр суурийг 180 градус өөрчилж, өдгөө бага оврын боловсруулах үйлдвэрийг дэмжихээр эргэлт буцалтгүй шийджээ.

ОХУ-д бага оврын буюу жилд 1 сая тонн хүртэлх хүчин чадалтай 80 орчим боловсруулах үйлдвэр байдаг аж. Эдгээр нь гадагшаа экспорт хийх эрхгүй, орон нутгийн хязгаарлагдмал орчинд л үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо ач холбогдол нь эрс өсөж байна. ОХУ-ын энэ сургамжийг харсан бусад улс орон ч бага оврын боловсруулах үйлдвэрүүдэд ач холбогдол өгч эхэлжээ.

Манай улсын хувьд ч ижил. Аж үйлдвэр Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үедээ бага оврын боловсруулах үйлдвэрүүдийг дэмжинэ, зөвшөөрөл олгоход саад багатай гэсэн байсан. Энэ бол цаашид бага оврын үйлдвэрүүд Монголд баригдах боломж байгаа гэсэн үг. Хэрвээ төр үнэхээр дэмжих юм бол Алтанширээгийн ГТБҮ-ээс өмнө хэд, хэдэн жижиг оврын Боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулах /6 сараас 1 жилийн дотор барьдаг/ боломж байна. Үйлдвэр баригдсан тохиолдолд "Петрочайна Дачин Тамсаг" газрын тосоо манайд худалдах учиртай. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.22.79
    2026/08/13

    Дорноговьд НБҮ барих санаачилгыг Хүрэлсүх гаргаж, Ерөнхийлөгчид нэр дэвших гол реклам болгосон юм шүү дээ? Боловсруулах түүхий нефтийн эх үүсвэрээ ч шийдээгүй байж яаруу сандруу эхлүүлсэн нь цэвэр улс төрийн шалтгаантай. Харин үүний хариуцлагыг хэн хүлээх вэ????

    Хариулах
  • 66.181.191.179
    2026/08/12

    8. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил дорноговьд явагдаж 7-8 жил болж байхад Алтанцэцэг тэргүүнтэй инжёнёр тёхникийн ажилтнууд гэх 100 хүн улаанбаатар сууж байна 9. Энэ үйлдвэрийн бүтээн байгуулалт, өртөг зардал, удирдлага мёнёжмёнт, зохион байгуулалт, хариуцлага, сахилга батын талаар хариуцах яам засгийн газар үнэн бодит дүгнэлт хийж , цаашид ажиллах зөв арга зам, хэрэгжүүлэх арга хэмжээгээ зөв тооцож ажиллаж чадахгүй байна. Энэ нь дээр нь Хүрэлсүх ёрөнхийлөгч байгаатай холбоотой бол уу.... за ингээд түр орхиё. Үргэлжлэл бий

    Хариулах
  • 66.181.191.179
    2026/08/12

    6. Үйлпвэр барих бэлтгэлийг хангаагүй ажлыг эхлэснээс 2017 онд эхлэсэн ажил маш удаан бараг 10 жил болж байна. 11 дэхь жилдээ 2028 онд яашиглалтанд орж чадахгүй 7. Алтанцэцэг энэ 10 жилийн хугацаанд үйлдвэрт ажиллах хүний нөөцийг бэлтгэгүй одоо жил гаруйн даараа ашиглалтанд оро үйлпвжр хүн хүч бэл гэж өг гэж засагт хандаж байна. 7. Гтбү захирал Алтанцэцэг өөрийн хариуцаж ажиллах ажлуудыг маш хангалтгүй хуурамж хийсэн. Ажилчдын орон сууцны хороололд 10 байшин баригдах ёстой ч 2-3 байшин баригдаж бусад нь зогссон. Үйлдвэрийн иж бүрэн харуул хамгаалалтын байр, холбоо дохиолол, цахилгаан, автомат мэдээллий систём бүхий олон улсын стардартын үйлдвэрийн хамгаалалтын хашаа бариулах ёстой ч сонгосон дотдоодын гүйцэтгэгч нь ажлаа дутуу хийгээд ажлыг орхиж явсан... гэх мэт асуудалтай хэргүүд олон гарсан

    Хариулах
  • 66.181.191.179
    2026/08/12

    3. Дамжуулах түүхий тосгүй байж 550 км хоолой маш өндөр өртөгөөр барьсан Энэ хоолой ашиггүй кардал болсон Үүний охонд нэгэнт төсөл нь бэлэн сайншандаа баруун урт, хөөлтийн чиглэлийн төмөр замаа барих байсан. 4. Хүрэлсүх гтбү-ийн захирал байсан цэрэнноровыг хүчээр халж өөрийн хүн ямарч аж ахиун ажлын туршлага, мэдлэг чадвөргүй Алтанцэцэг гэдэг хзнийг тавьснаас бүх буруу үйл хжрэг эхлэсэн.5. Алтанцэцэг энэтхэгүүдтэй монголд ашиггүй өр нэмсэн өндөр өртөгтэй гэрээ хэлцэлийг хийсэн.. энэтхэгүүд 1 тэрбум доллөрын өртөгтэй тэзү боловсруулж өгсөн байхад алтанцэцэг хуйвалдаж 1.7 тэрбум болгосон

    Хариулах
  • 66.181.191.179
    2026/08/12

    Хүрэлсүх тэргүүнтэн бодлогын асар том алдаа гаргасан. 1.гтбү барих байршилыг буруу сонгосон. 2. Япончууд түлхүүр гардуулах ннөхцлөөр дарханд 2 сая тн-ын үйлдвэрийг 1 тэрбум долларын өөрийн хөнгөлттэй зээлээр барьж өгөх саналыг хэрэгжүүлээгүй . Гэтэл сайн шандын гтбү энэтхэгийн 1.7 тэрбум дрллар, түүхий тосны хоолойд хятадаас авсан 480 сая доллар, төмөр зам, авто зам, цахилгааны өндөр хүчдэлийн шугам, ажилчдын орон сууцны хотхон, гтбү компаний 10 жилийн урсгал зардал .... гэх мэтийн дотоодоос гаргасан зээлийн зардал хүүг оруулаад 2.4 тэрбум доллараар 1.5 сая тоннын үйлдвэр барьж байна. Барилаа ч цаашид ажиллах боломжгүй

    Хариулах
  • 103.168.34.149
    2026/08/12

    1,5 sayaiin uildver Tim tom gej uu? Manai daa l tom yum biz dee

    Хариулах
  • 202.9.40.114
    2026/08/12

    Мангарууд гэж мнглчуудыг олон зуун жил хөршуүд нь цоллож ирсэн нь ийм учиртай

    Хариулах