Г.Хосбаяр: Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 43.3 км авто замын ажилтай танилцлаа

С.Гандэлгэр
2026/08/14

УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаан завсарлах үеэр тойрогтоо ажиллаж, ирэх жилийн төсөвт тусгах хөрөнгө оруулалт, иргэдэд тулгамдаж буй асуудал зэргийн талаар сонсдог уламжлалтай. 

Тэгвэл хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Хосбаяр тойрогтоо, тэр дундаа Өвөрхангай аймагт ажиллаж байгаа талаараа өөрийн цахим хуудастаа бичжээ.  Тэрбээр "Есөнзүйл суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй "Иргэдэд үйлчлэх төв"-ийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Мөн Хужирт суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн  43.3 км авто замын ажил, "Төрийн албан хаагчийн орон сууц (8 айл)"- ын барилгын ажил, Сумын төвийн авто замын ажлын явцтай танилцлаа" гэв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.92.140
    Өчигдөр

    Хужиртад мөртлөө Улаанбаата р-Арвайхээ

    Хариулах
  • 31.165.225.230
    Өчигдөр

    naad buruu heden havtangaa haraach

    Хариулах