Маргаан дагуулаад буй Курилын арлуудын талаарх ОХУ-Японы байр суурь, дипломат хэрүүлийн түүх

Zuv.mn
47 минутын өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 13-нд анх удаа Курилын арлуудад айлчилж, Японы талаас дипломат аргаар эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн билээ. Учир нь хоёр улс арлын асуудлаар одоо тохиролцоонд хүрээгүй хэвээр байгаа юм. Бид энэ удаа Курилын арлуудын талаар байгуулагдаж байсан гэрээ, явагдаж байсан хэлэлцээрийн талаар мэдээлэл хүргэж байна.

Курил Сахалины арлуудын талаар хоёр улс өмнө цөөнгүй гэрээг байгуулж, мэдэж, хэрэг түүнээс ч олон хэлэлцээрийг хийж ирсэн байдаг. Япончуудын хувьд, тэдгээрээс 1855 онд байгуулагдсан анхны гэрээг мөрдлөг болгодог юм. Ингээд Курилын арлуудын хувь заяаг шийдэж байсан үйл явдал, байр сууриудыг харцгаая.

1855 он. Симадскийн гэрээгээр Орос, Япон хоёр дипломат харилцаа тогтоов. Энэ гэрээгээр Итуруп, Кунашир, Шикотан, Хабомай арал Японд харьяалагдаж, Курилын бусад арал Оросын харьяанд үлдсэн юм. Харин Сахалиныг хоёр орны хамтын эзэмшил хэмээн зарлажээ.

1875 он. Петербургийн хэлэлцээрээр Курилын арлууд бүхлээрээ Оросын мэдэлд ирж, Сахалиныг мөн Оросын нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн Япон зарлав.

1905 он. Орос-Японы дайн дэгдэв. Портсмутын хэлэлцээрээр Япон Сахалины өмнөд хэсгийг орхин гарав.

1945 он. Дэлхийн хоёрдугаар дайн. ЗХУ Японы эсрэг дайны явцад Курилын арлууд болон Сахалины өмнөд хэсгийг /Хойд өргөрөгийн 50 градусаас урагш/ эзлэн авчээ.

1951 он. Сан-Франциско хотод холбоотнуудтай энхийн гэрээ байгуулсан ч Япон Курилын арлуудын асуудлыг оруулахаас татгалзсан. Энд ЗХУ ч бас оролцоогүй юм. Үүнээс хойно Япон Итуруп, Кунашир, Шикотан, Хабомай дөрвөн арлыг угаасаа манай нутаг хэмээн мэдэгдсэн билээ.

1956 он. ЗХУ, Японы удирдагчид хоёр улсын хоорондох цэргийн ажиллагааг албан ёсоор дуусгаж энхийн хэлэлцээр байгуулсны дараа Москва Шикотан, Хабомай арлыг Японы талд эргүүлэн өгөх зөвшөөрлийг олгосон юм. Гэвч Японы тал дээрх дөрвөн арлыг бүгдийг нь эргүүлэн өгөх шаардлага тавьснаар энэ гэрээ байгуулагдаагvй юм.

Сүүлд Японы Ернхий сайд Ш.Абэ агсан амьд сэрүүн, Ерөнхий сайдын албыг хашиж байх үедээ В.Путинд "Энэ асуудал чи бид хоёрын үед шийдэгдэх ёстой шүү" гэж хэлж байсан гэх боловч бүтээгүй. Өдгөө, геополитикийн нөхцөл байдал түгшүүртэй болсоор буй энэ цаг үед Курилын ач холбогдол мөн дагаад өсөж байгаа тул арлуудыг тойрсон маргаан улам л хурцаар өрнөх нь тодорхой олоод байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна