Төсвийн байнгын хороо: Төсвийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

С.Гандэлгэр
3 цаг 30 минутын өмнө

Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2024.12.02/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан уншиж танилцууллаа. 

Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал нар хуулийн хугацаа, зүйл заалтын талаар хууль санаачлагчаас тодрууллаа. Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулахаар тогтов.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна