Чингэлтэй дүүрэгт цахилгааны под станц шатлаа

Zuv.mn
2024/12/05

Онцгой байдлын байгууллагын хоногийн /XII.04-XII.5/ мэдээг та бүхэнд танилцуулж байна. 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булаг багт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 08:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн “Истана” загварын бага оврын ачааны автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан. 

Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бор толгой багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 17:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн С-ийн 5х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 10 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн И-гийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд цахилгаан түгээх под станц шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 19:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход цахилгаан хуваарилах байгууламж шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 21:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 9х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна